Дээд Салхитын аманд хууль бусаар олборлолт хийсэн зөрчил илэрлээ гэж өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс энэ сарын 14-ний өдөр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу 2020.09.14-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид газар дээр нь очиж шалгалт хийжээ.
Энэ үед тухайн газарт дайрга олборлох ажиллагаа зогссон, талбай дээр нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн улсын сери дугааргүй экскаватороос өөр техник байгаагүй, холбогдох утас, эзэн холбогдогч нь байхгүй зөрчил илэрсэн байна.
Тухайн үед Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид дээрх техникт мэдэгдэл нааж, эзэн холбогдогчыг нь ирж уулзахыг мэдэгдсэн бөгөөд уг зөрчилд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Ж.Батдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна