News paparazzi: ​ТЕГ-т ажилладаг хэмээн залилан хийсэн иргэнийг саатуулжээ

Moderator
2020/09/24

Тагнуулын ерөнхий газарт албан тушаал хашдаг хэмээн танилцуулж залилах үйлдэл хийсэн иргэн Б-г хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тэрээр ТЕГ-т албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой Болдбаатар гэж өөрийгөө бусдад танилцуулан иргэд, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байсан ажээ. Харин уг этгээдийг тагнуулын байгууллагаас таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.

Тагнуулын ерөнхий газар нь иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “106", "92263666” тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэж хамтран ажиллана уу гэлээ.

 

Ж.Батдорж 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна