Манай улс БНХАУ-д худалдаалдаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон гарц” хэмээх журмын боловсруулж, өдөрт найман сая ам.долларын нүүрсний экспортыг хийж эхэлсэн билээ.
Энэхүү “шуурхай экспорт-ыг даган Таван-толгойн нүүрст ашиг сонирхолтой албан тушаалтнуудын өөр хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүд гарч эхэлснийг нүүрс тээврийн жолооч нар эсэргүүцэж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох шаардлагыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариуг өгөхгүй байгаа учир нүүрс тээврийн жолооч нар ажил хаялт зарлан, жагсаал цуглаан хийж байгаа юм.
Тэд энэ сарын 16-ны өдөр сануулах ажил хаялт зарласан бөгөөд харин өнөөдөр "Эрдэнэс-Тавантолгой" уурхайгаас хоёр дахь км-т 82 жолооч ажил хаялт зарлаад байна.
Тээврийн хөлс нэмэгдчихээд байхад цалин нь 1000 юаньд хүргэхгүй байгааг жолооч нар эсэргүүцэж тээврийн компаниудыг цалингаа нэмэхийг шаардаж үргэлжлүүлэн ажил хаяна гэдгээ мэдэгдэж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд жолооч нар амь нас, эд хөрөнгө, эрүүл мэнд, цалин орлогоороо хохирсоор байгааг анхаарах хүнгүй байдаг ба тийм учраас төрөөс бүрэн эрхт төлөөлөгч яаралтай томилж өгөхийг жолооч нар шаардсаар байна.
Ж.Батдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна