АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт Миннесота мужийн сонгогчидтой уулзахдаа цагаан арьстнуудыг “сайн гентэй хүмүүс” гэж магтжээ.
“Та нар сайн гентэй хүмүүс гэдгээ мэдэх үү? Олон зүйлд ген хамаатай гэдэгт та нар итгэдэг үү? Энэ бол “racehorse” онол. Бид үнэхээр өөр хүмүүс. Миннесотагийнхан сайн гентэй” гэж Дональд Трамп цугларсан олны өмнө хэлсэн байна.
Миннесота мужийн хүн амын 79 хувь нь цагаан арьстнууд бөгөөд тэдний ихэнх нь Скандинав гаралтай хүмүүс юм. Цугларсан хүмүүс ч үүнийг илтгэж байжээ. Харин Дональд Трампын хэлсэн үг тэр дороо сошиал ертөнцөд тарж, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчдийг бухимдуулсан байна. Дональд Трампын хувьд өөрийгөө болон өөртэйгээ адилхан хүмүүсийг бусдаас илүү гентэй гэж ярьсаар ирсэн түүхтэй.
Тэрээр 2016 онд Миссиссипи мужийн Байлоксид болсон уулзалтын үеэр тэр “Би бол Айви Лигийн боловсролтой, ухаантай, сайн гентэй хүн” хэмээн ярьж байжээ. 2010 онд CNN сувагт ярилцлага өгөхдөө Трамп “Би хүний ген маш чухал гэдэгт итгэдэг хүн” гэж ярьсан бол 2014 онд гарсан баримтат кинонд “Би Герман цустайгаараа бахархдаг, энэ бол агуу зүйл” гэж ярьж байв.
Ж.Батдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна