Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилжээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Биеэ үнэлэх, садар самууныг сурталчлах нь манай улсад хуулиараа хориотой байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг нэг хэсэг гудамж, талбайд их үйлдэгддэг байсан бол одоо саун, массажны газарт үйлдэгдэж байна. Мөн цахим сүлжээ ашиглан биеэ үнэлэх байдал маш их газар авсан. Одоогийн байдлаар ЭЦГ-аас өнгөрсөн хугацаанд нийтдээ 18 бүлгийн 29 холбогдогчтой, 76 хохирогчтой, 23 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Хамгийн сүүлд гэхэд Эрдэнэтээс ажил хийхээр нийслэлд ирсэн гурван охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан нь тогтоогдсон.
Х гэгч этгээд эцэг эхийн хараа хяналт сул байдлыг нь далимдуулан нэг газар аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг явуулж байсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Мөн Б гэгч этгээд удаа дараа насанд хүрээгүй охидыг цахим хаягаар нь олзлон авч, хүчээр биеийг нь үнэлүүлж байсныг ЭЦГ-аас илрүүлээд прокурорын хяналтад шилжүүллээ. Цахим орчинд садар самуун сурталчилсан бичлэг тавих, мөн охид бүсгүйчүүд өөрсдийн санамсар болгоомжгүйгээс ямар зураг бичлэгээ алдсанаар гэмт этгээдүүд бусдад үзүүлнэ, ар гэрт нь үзүүлнэ гэх мэтээр дарамтлан урхиндаа оруулах гэмт хэргүүд гарсан.
Одоогийн байдлаар садар самууныг сурталчилсан 28 пэйж хуудсыг хаалгах саналаа Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлээд байна. Мөн 42 дэн буудлыг хаалгах саналаа МХЕГ-т хүргүүлсэн. Эцэг эхчүүд бага насныхаа хүүхдүүдийн цахим хэрэглээнд анхаарал тавихыг анхааруулж байна" гэлээ.
Ж.Батдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
202.55.188.81
Дэн буудлуудыг бүгдмйг нь хаах хэрэгтэй. Монголд ямар жуулчид дэн буудлаар явах вэ дээ. Хужаа нараас бусад нь тоож орохгүй
Хариулах