Өнгөрсөн сонгуулиар МАН олон сайхан зүйлийг амлаж сонгуульд оролцон ялалт байгуулсан билээ. Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт гадаадаас авчрах жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэсэн нэг томоохон амлалт байсан. Тэгвэл энэхүү амлалт биелэх эсэх нь цар тахал дэгдээд байгаа энэ цаг үед ихээхэн эргэлзээтэй болоод байна.
Тэр үүднээсээ тус намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг сая жуулчин авчрах амлалт хий хоосон амлалт болох нь тодорхой боллоо. Өнгөрөгч онд манай улс гадны улсуудаас 537 мянга гаруй жуулчин хүлээн авсан. Тэгвэл энэ онд цар тахлаас үүдэн хэдий хэрийн жуулчин хүлээж авах нь тодорхойгүй. Хэрвээ эрх баригч намынхан нэг сая хүний сонирхлыг татаж, улс эх орондоо их хэмжээний мөнгийг үлдээхийг хүсвэл аялал жуулчлалын салбарт зээл, санхүүжилт олгож, үсрэнгүй өөрчлөлтүүдийг авчрах ёстой. Гэтэл МАН-ынхан улсын төсвөөс гадуур нэг ч төгрөгийн зээл, санхүүжилт байхгүй шүү гээд мэдэгдэл хийчихсэн. Ингээд бодохоор МАН-ын амласан дээрх амлалтууд бодит байдал дээр биелэх эсэх нь ихээхэн эргэлзээтэй санагдаж байна. Тэр утгаараа эрх баригч намынхан сонгуульд ялахын тулд иргэд сонгогчдод хий хоосон популист амлалтуудыг өгсөн болох нь үнэн болж таарч байна.
Ж.Батдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
192.82.75.208
Монголын Аялал Жуулчлал 0 зогсолт хийгээд компаниуд нь ажиллагсадаа халаад зуугаад мянган хүн сүйрч байхад амьдралдаа 1-2 гадаад жуулчин Монголдоо авчирч үзээгүй Хүрэлсүх Сарангэрэл мэтийн юмнууд ёстой Мянгуужин болж жүжиглэхээс өөр яахын яач ч чадахгүй л дээ
Хариулах73.42.213.129
Хүрэлсүх 1 сая xyжаа авчирна гэснээ ингэж хэлээ байлгүй дээ.