Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу хэд хоногийн өмнө ирсэн.
БНСУ-ын олон улсын итгэмжлэгдсэн лабораторид хянагдаж, хариу нь гарсан дээрх шинжилгээгээр гурван бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нарын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн гэж буй. Улмаар улсын аварга Н.Батсуурь шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрч бөх сонирхогч үзэгч, ард түмнээсээ уучлалт гуйсан. Харин бид Монгол Улсын арслан Р.Пүрэвдагватай уулзаж, учир байдлыг тодруулж ярилцлаа. Асуудал бүрийн цаана шалтгаан бий. Чухам тэр нь юу байсныг өөрөөс нь тодрууллаа.

--ХАГАЛГААНД ОРВОЛ БИ БАРИЛДАЖ ЧАДАХГҮЙ БОЛНО-
-Шөвгийн 16 бөхийн шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн гурван бөхийн нэг нь та болж байх шиг байна. Өөрөөрөө маш амжилттай барилдаж ирсэн байж допинг хэрэглэсэн асуудалд нэр холбогдож буй нь үнэхээр харамсалтай байна. Яагаад ийм асуудалд орооцолдчихов. Хөлний бэртэл, гэмтэлдээ хэрэглэсэн эм, тарианы чинь найрлагад допингийн төрлийн бодис агуулагдаж байж гэж та уржигдар /2020.09.15/ хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн. Таны хөл анх хэзээ бэртсэн юм бэ?
-2011 онд Бөхийн өргөөнд барилдаж байгаад хөлөө бэртээсэн юм. Түүнээс хойш олон жил хөлний бэртэлтэй явж байна. Боолттой, гадуур нь төмрөн өвдгөвчтэй олон жил барилдсан. Нэг үгээр хэлбэл чиг барьж боогоод барилддаг байлаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд бэртэл бүр хүндэрч хоёр хөл өвддөг боллоо. Эрүүл хөл хэт их ачаалал авахаар бас өвддөг юм байна. Хоёр хөлөндөө өвдгөвчтэй улсын наадамд барилдаж байсныг харсан байх. Орноосоо ч босч чадахгүй байсан үе надад олон бий. Өвдөлт нь жилээс жилд нэмэгдэж байна. Өрсөлдөж, барилдаж буй хүмүүстээ сул болон давуу байдал бий болгохгүйн тулд бэртэл, гэмтлээ их нууж ирсэн.
-Эмч нар таны оношийг юу гэж тогтоосон вэ?
-Хөлний маань чагтан холбоос бэртэж, тасрах хүртэл аюултай болсон байна гэдэг. Аль болох хагалгаа хийлгэлгүй эдгээхээр уламжлалт эмчилгээ хийлгэж байлаа. Аргалах гэж их үзсэн. Сүүлдээ бүр барахаа байсныг миний амжилт буурч эхэлснээс харж болно. Сайн барилдаж, амжилт гаргаж чадахгүй болсон гол шалтгаан хөлтэй минь холбоотой.
-Эмнэлгийн зүгээс танд ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Цаг алдалгүй хагалгаанд ор гэж дотоод, гадаадын эмч нар зөвлөдөг. 5-10 кг зүйл ч өргөж чадахгүй түвшинд хүрэхээр байна. Та хагалгаанд ороод 2-3 жил гам барина. Түүнээс цааш юун барилдаж, ноцолдох хөл дээрээ явж чадвал их амжилт гэж эмч нар тайлбарладаг.
Гэхдээ хагалгаанд орвол би барилдаж чадахгүй болно. Би бөхөд хайртай ард түмнийхээ дунд дахин хэдэн жил баймаар байна.
Бас надад зорилго, бөхийн карьер бий. Байнгын эмчилгээ хийлгэдэг. Ингээд л эмчилгээндээ хэрэглэсэн эм, тарианы найрлагад нөгөө хориотой 300 гаруй төрлийн эмийн бодисын нэг нь байж. Би үнэхээр анзаарсангүй. Анзаарах ёстой байсан. Гэхдээ эмийн янз, янзын нэршил, төрлөөс болоод анзааргагүй өнгөрчээ. Үүнээсээ болоод хэцүү асуудалтай тулгарч, итгэж өгөхөд бэрхтэй л болоод байна. Үнэндээ зүүд байгаасай гэж бодох боллоо.

-МЭДСЭН БОЛ ЭНЭ ЖИЛИЙН БАЯР НААДМЫГ ӨНЖИХ БАЙСАН-
-Таны санамсар, болгоомжгүй байдлаас л болсон байна шүү дээ?
-Тиймээ. Би шинжилгээний хариуг үгүйсгэж, мэлзэхгүй. Үнэхээр санамсар, болгоомжгүйгээсээ болж ийм алдаа гаргалаа. Над шиг мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж дахин өөр бөх алдах вий гэж сэрэмжлүүлж байна. Миний буруу. Би санамсар болгоомжгүйгээс болоод алдаа гаргажээ. Монголынхоо ард түмнээс хүлцэл өчиж байна. Уучлалт гуйгаад л болоо юу гэж хүмүүс намайг шүүмжилж байна. Гэхдээ үнэнээ хэлэх шиг сайхан зүйл үгүй.
-Таны сэтгэл зүй яг одоо ямар байна?
-Үнэхээр хүнд байна. Бөхчүүдийг олон хүн танина. Ёс жудгаа дээдэлж, нэрээ хичээж явахыг бид хичээдэг. Энэ ч ёс уламжлалаар өсч, хүмүүжсэн. Спорт намайг хүмүүжүүлсэн. Гэтэл ийм асуудалд нэр холбогдлоо. Би хүнтэй ч уулзаж чадахгүй байна. Сэтгэл зүйн хувьд үнэхээр дарамт, стресстэй байна.

-Ирэх жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой болно. Тэр том ойн өмнөх жил допинг гэх асуудалд холбогдож, чимгээ хураалгаж, барилдах эрхээ хасуулах тэнэг бөх байна гэж бодохгүй байна?
-Хориотой бодис хэрэглэсэн бол нээх удалгүй илэрч, баригдах нь тодорхой. Тийм байхад би өөрийгөө эрсдэлд оруулж, хорлох уу. Ялангуяа 100 жилийн ойн наадмын өмнө. Хэрвээ миний бэртлийн эмчилгээнд хориотой бодис орсон, шинжилгээнээс хориотой эмийн төрлийн бодис илрэхийг мэдсэн бол би монголчуудаа, төрийн наадмаа, бөхчүүдээ хүндлээд энэ жилийн баяр наадамд зодоглохгүй, өнжих байсан.
Тэртээ, тэргүй 100 жилийн ойн том наадам намайг хүлээж байна. Энэ 100 жилд 20 гаруй аварга, 40 гаруй арслан л төрсөн шүү дээ. Тэдний нэг байж яагаад би туулж ирсэн бүхнээ нэг л үйлдлээр үгүйсгэх гэж. Дараа жилийн наадам гэдэг бөхчүүдийн хувьд ямар үнэ, хүндтэй чухал билээ. Хэрвээ би энэ жил хэрэглэсэн бол түрүүлдэг юм байгаа биз дээ. Би бөхөд хайртай, шударга аавын хүү. Тийм байж ийм зүйл хийхгүй.
-Ирэх жилийн наадамд та ямар зорилго тээж барилдах төлөвлөгөөтэй байсан?
-Барилдаж эхэлснээсээ хойш допингийн асуудалд нэр холбогдож байсангүй. Бидний үеийнхэн хашир туршлагатай бөхчүүдийнхээ тоонд орно. Залуу бөх биш шүү дээ. Аймгийн арслан байгаад улсын цолд зүтгэсэн биш. Эсвэл улсын начин байгаад харцага болох гэсэн биш. Тэгэхээр надад тийм зүйлийг зорьж хэрэглэх шаардлага байхгүй. Нэр төрөө бодно шүү дээ. Намайг хүндэлдэг ард түмнийхээ дунд нэрээ хугалахыг хүсэхгүй.
Би сайхан барилдаан үзүүлэхийн төлөө, амжилт гаргаж энэ хүртэл явж ирэхийн төлөө залуу нас, бүхий л амьдралаа зориулсан. Өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл бэлтгэл хийдэг, сэтгэл, зүрх бүхий л амьдралаа бөхөд өгсөн. Олон жилийн хөлс, хөдөлмөрөө нэг л өдөр унагаж өөрийгөө хорлоно гэж үү дээ. Бөх хүн алдахад аав, ээж, эхнэр хүүхэд, ах дүү, найз нөхөд, бөхөд хайртай үзэгчдийнх нь итгэл алдардаг. Би түүнийг мэдэрдэг. Тэр итгэлийг алдахгүйг хичээж ирсэн. Би хичээж л барилдахыг хүсч байсан.

-БИ “В СОРЬЦ”-ЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХГҮЙ-
-Та B сорьцын шинжилгээ өгөх үү?
-Олон улсын нэршилтэй албан ёсны мэргэжлийн лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг дахин шинжлүүлээд яах билээ.
-Допингийн эсрэг Үндэсний төв болон Бөхийн холбооноос та бүхэнд допингийн талаар сургалт, мэдээлэл хэр өгдөг вэ. Хэрэглэж болохгүй хориотой эмийн бодисуудыг танилцуулдаг л байх. Тийм үү. Ер нь допингийн асуудлыг яаж шийдвэрлэх ёстой гэж боддог вэ?
-Бараг үгүй юм. Эм зүйч нар хүртэл эргэлзэхээр, лавшруулж судлахаар олон нэршилтэй эм байна шүү дээ. Тэгэхээр бидний толгой эргэх нь аргагүй биз. Одоо цагт ханиад хүрээд эм уухад хүртэл асуудалтай болж. Тухайлбал, бидэнд тусгайлан үзүүлэх спортын эмч алга. Бидэнд мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу. Мөн тусгайлан эмчтэй байх хэрэгтэй. Гэхдээ энэ удаа миний хариуцлагын асуудал сөхөгдөж байна. Би үнэхээр мэдлэггүйгээсээ болж алдлаа. Монголын ард түмнээсээ дахин уучлалт гуйж байна.
-Ярилцсанд баярлалаа. Эх Сурвалж: http://isee.mn/n/13472
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
64.119.23.71
чагтан холбоос тамирчины карьeрыг дуусгадаг хэцүү хүнд бэртэл дээ.
Хариулах66.181.161.90
чагтан холбоос бол маш хэцүү шүү. Бөх байтугай жирийн хүнд ч хүндрэлтэй. Хаин ч сайн барилддаг байж. Эрүүл мэндээ бод оо. Хөлгүй болно. манай улс шиг эмийг талх шиг зардаг замбараагүй хэрэглээтэй улсад ийм тохиолдол бол байнга гарахын бна доо.
Хариулах66.181.178.81
Битии ингэж худлаа ярьж бай.бөхиин холбоо нь ч тэр.тайлбар өгөхгүй
Хариулах202.126.88.219
тордойн ганболдын бөгсийг долоогоод дагаж намираад гүйхээрээ хөл нь зүгээр л байдаг ш дээ.Боловсролгүй юмнууд хэдэн цаасны бараа харахаараа малаас дор болох юмдаа
Хариулах202.55.188.90
Ene asuudaliig ta shvvhgvi bha
202.126.88.219
Мөнгөтэй хүн дагаж далдганаад л энэ бөхчүүд ч дээ үхсэн хойноо.Толгой гэж олгой байх юмдаа
Хариулах192.82.71.149
За байз Арслан маань 2011 оноос хойш өвдсөндөө боолтгүй барилдаж байсаныг хараагүй байх шүү. Та нар битгий донгодож бай .Дайчин барилдаан түүнээс л гардаг гүйцээ.
Хариулах139.5.216.152
Хурдан шаламгай уран барилдаанч сайхан залуу АРСЛАН ард олноо хүндэлдэг сайн бөх юмсан эрүүл мэндээ л хамгаал
Хариулах192.82.75.138
сайхан ярьж байна энэ харин бууж өгч энэ тэр болдоггүй мөнгөний бөх биш дажгүй санагддаг
Хариулах103.26.195.201
Тийм шүү
202.9.46.17
dopin gedeg zuilig sayhnaas meddeg bolj bha emch nar ch oorsdoo ali em ordog uguig medehgui sh dee sportin emch nar ni her meehtei bdg yu barag coffee uuhad ilreh yum bish uu hairan saikhan zaluuchuud. ovdoj emchilgee ch hiilgej bolohgui
Хариулах202.126.89.50
даншигийн хоёр түрүүтэй бөх шүү дээ.их сайхан барилдаантай гэж хардаг.хурдан эдгэрээрэй. бөхөө бодож биеэ гаргуунд гаргаж болохгүй дээ
Хариулах150.129.143.131
4 Төрүүлсэн шүү
202.126.90.145
Сайн байна ухамсартай хандаж байна угаасаа эмчилгээ хийлгэж байсан хүний биенээс эмийн зүйл илэрхэн тодорхой шшшдээ
Хариулах66.181.161.61
Ѳмнѳ Арслан ѳвдѳгѳндѳѳ боолттой олон жил барилдсан гэмтэл ѳвчин хэцүү л дээ.Уйгагүй бэлтгэл хийдэг хѳдѳлмѳрч арслан даа.Нэгэнт хориотой эм хэрэглэсэн хэцүү юмаа.
Хариулах103.26.193.126
бөшс долоогчуу үгүй юу
66.181.161.16
Худ 2 хагалгаанд ороод олимпийн аварга барилдаж л байна штээ .Адилхан чагтага холбоос сэгсэрээд тасарсан
Хариулах216.119.148.11
Ямар төрлийн бодис хэрэглэсэн бэ
Хариулах122.201.23.122
допингийн төрлийн эмийн бодисын мэдлэггүйн учир ямар эм хэрэглэж байгаа мэдэхгүй шүү дээ. Бэртэлтэй бөх хурдан эдгээхийг л бодно шүү дээ. Хөнгөн хэлбэрээр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Хариулах202.126.89.205
Энэ Пүрэвдавга гэж нөхөр ер нь их жудаг муутай их зантай залуу шүү монголчууд мэднэ дээ. Одоо тэгээд хамараа сөхөөд байргүй хүн шиг газар дээрээ амьдрах хэрэгтэй .Допин бол допин энэ нэр чамтай үүр хамт шүү
Хариулах66.181.161.77
чам шиг юм бол илүү юм хуцахаас өөрийг мэдэхгүй дөрвөдийн шээс биш шүү халхын хүчит бөх
66.181.161.110
Bitgii ingej bai estoi sain buh
202.126.89.193
Батсуурь Пүрэвдавга. Арай л гэнэдсэн байх
Хариулах66.181.161.117
Хүнийг буруутгахаа л боддог хүмүүс яасан ч олон юм хэн ч гэнэдэж болно шүү дээ
Хариулах66.181.161.117
Buh doping medej bgaa shde purewdawgaa bitgii hudla yarij bai
Хариулах202.55.191.194
бараг ханиад хүрээд аспирин уучихвал допинг болчих гээд энэ ара хэтэрнээ. тун энэ тэрээр нь бас шалгуур тавьж болно шүү дээ, маш их хэмжээгээр хэрэглэсэн чюм тийм тохиолдолд л цолыг нь хасах хэрэгтэй. энд чинь бас хүнии нэр төр, асар их хүч хөдөлмөр яваа шүү дээ
Хариулах66.181.161.70
Сэтгэлээ чанга бариарай ард түмэн чинь хамт шаналж бна удам залгах хүүтэй хүн чинь зоригтой бай
Хариулах203.91.115.51
Бүгд л мэдээгүй эм уусан гэж шалчигнахаа боль
Хариулах66.181.161.9
Tavilan yumda
Хариулах103.57.92.163
Пүрэвдагва аварга юм уу. Зөв бичээч. Тарианы арслан шдээ. Өнжих байсан ч гэх шиг тарианны бөх гэж л яригддаг шдээ.
Хариулах103.26.193.126
Ард түмэн мэдэхгүй байгаа ч мэдэх цаг нь дөхөж байна. Угаасаа допин хэрэглэдэггүй бөх боди нар ховорхон болсон цаг шүү дэ
66.181.161.77
дөрвөдийн шээс минь чам шиг юмыг бодвол халхад нэрээ гаргасан хүчит бөх шүү гөлөг шиг хуцсан лалар минь
202.126.90.15
shaadag hoshnogo we lalariin gulug chin
66.181.161.66
jinhene hudlmuriin buh shu yu sokiorood bgn
202.126.89.205
Допин бол допин шүү .Хусаад ариллахгүй нэр тавилан гэдэг нь энэ дээ
202.126.89.205
Үнэн хэллээ андаа
66.181.190.60
Shaa golog mini
103.57.95.214
Увсынхан та нар яагаад ийм юм бэ.
66.181.161.9
Shaa
66.181.161.4
sport iin emch dutagdaj bna ...avargadaa amjilt husii
Хариулах66.181.161.68
Arslandaa amjilt hvsey ymar satnaatai ym bish