News paparazzi :Ц.Оюунгэрэлийг эрэн сурвалжлагдаж байгаа этгээд сүрдүүлжээ

Moderator
2020/09/17

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг Тагнуулын ерөнхий газрын нэр барьж сүрдүүлсэн хэрэг гарсан байна. Энэ талаар тэрээр өөрийн твиттер хуудаснаа бичжээ.

Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа "Тагнуулын Ерөнхий газраас дэд хурандаа Б ярьж "Ирж мэдүүлэг өг" гэсэн. Гэрч, сэжигтэний алинаар нь мэдүүлэг өгөхийг асуухад "Таньтай харин ч зөөлөн ярьж байна. Ажиллагаа явуулна шүү" гэж сүрдүүлсэн. Гэхдээ энэ хүн нь тагнуулын байгууллагын нэрийг барьж, хүн хохироож явдаг хүн байна" хэмээн бичжээ.

Энэ явдлын дараа ТЕГ-ын Дотоод хяналтаас залгаж, сүрдүүлэг хийсэн дэд хурандаа Болдбаатар гэгч нь тагнуулын байгууллагын нэрийг барьж, хүн хохироож явдаг, эрэн сурвалжлагдаж байгаа этгээд гэдгийг мэдэгдсэн бөгөөд Ц.Оюунгэрэл дөрөв дэх хохирогч нь болжээ. 

Ж.Батдорж


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.14
    2020/09/17

    amerikiin tagnuuliig hulhi tagnuul barah uu

    Хариулах