Өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 20 орчим хүн "Дрийм" зочид буудалд тусгаарлаж байжээ. Гэтэл эдгээр 14 хүн хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Бид энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "14 иргэн хоолны ХӨСҮТ-д хүргэгдсэн үнэн. Яг ямар шалтгаанаар, юунд хордсон болохыг одоогоор шууд хэлэх боломжгүй байна" гэх мэдээллийг өгөөд буй.
Харин тус буудалд тусгаарлагдаж байсан ч хордсон гэх оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлж буй нэгэн иргэнээс бид болсон явдлын талаар тодрууллаа.
-Хэзээнээс хордлогын шинж тэмдэг илэрч эхэлсэн бэ?
-Сүүлийн хоёр хоног суулгаж, гүйлгээд байсан учир ХӨСҮТ-д өчигдөр шөнийн 01:00 цагийн үед хүргэгдсэн. Одоо эмчилгээ хийлгээд бие дээрдэж байна. Одоогоор бүх төрлийн шинжилгээгээ өгчихсөн байгаа. Хариу нь 72 цагийн дараа гарна гэсэн.
-Сүүлд ямар хоол идсэн бэ. Ер нь тус зочид буудлын хоолны чанар, хүртээмж хэр байсан бэ?
-Гүйлгэж эхлэхээсээ өмнө банштай шөл, хуушуур, будаатай хуурга идсэн. Эрэгтэй хүмүүсийн хувьд хоолны хэмжээ жаахан бага санагдсан.
-Хоол идэж байх үед сонин амттай байсан ч гэх юм уу ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдсан уу?
-Тус хоолнуудын мах нь их сонин амттай байсан. Юуны мах болохыг нь мэдэхгүй байна.
Бид үйл явдлыг эргэн мэдээлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна