Түүний нэрийг Б.Ган-Эрдэнэ гэдэг. Өдгөө 34 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нарийн мэргэжлийн цаг засварчин мэргэжилтэй, "СУБАРУ" машин сонирхогчдын группыг үүсгэн байгуулагч, админ тэрээр тархины хавдартай гэх оношийг анх 2018 оны 06-р сард мэджээ. Монголд ганцхан байдаг "Seiko" брэндийн цаг засварчин, Гарьдаа өнөөдрийн байдлаар нийт 3 хагалгааны ард амжилттай гарч чадсан БАЙНА. Түүний хувьд олон найзууд, ах дүүс, ард иргэдийнхээ тусламжтайгаар тархины хагалгааны 250 сая төгрөгийг цуглуулж, эхнэрийн хамтаар Бүгд найрамдах Солонгос улсад ирсэн боловч төлөвлөгдөөгүй мэс засал ахин гарч яаралтай төлбөрөө хийн, эмчилгээгээ дуусгахад нь 9 хоног үлдээд байгаа аж.
Энэ сарын 24-ны өдөр орох хагалгаа Б.Ган-Эрдэнийн 4 дэх хагалгаа бөгөөд, хагалгааны төлбөр болох 150-170 сая төгрөгийг яаралтай цуглуулах шаардлагатай болж байгаа билээ. Монголын ард түмнээсээ чадах чинээгээрээ туслахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа, дөнгөж 34 насандаа тархины хорт хавдар гэх аюултай өвчинтэй тэмцэж сүүлийн хоёр жил бие сэтгэлээрээ хүндэрч байгаа түүнд сэтгэлийн хандив илгээхийг уншигч ТАНИАС хүсч байна.

Б.Ган-Эрдэнэд сэтгэлийн хандив өргөх данс
#Голомт банк 2905124942 Б.Ган-Эрдэнэ
#Хаан банк 5700535376 Б.Ган-Эрдэнэ
#Солонгос улс дахь эхнэрийнх нь данс : Woori Bank Nyamtseren Mandkhai: 1002-060-649202
"Амьдах" гэдэг Эрүүл байхыг хэлнэ хэмээн хэлэхийг хүсч байгаа Б.Ган-Эрдэнийн 2020 оны 09-р сарын 02 ны өдөр орсон 2 дахь тархины мэс заслын явцын тайлбарыг хүргэж байна.
1. Гавлыг өмнөх зүслэгээр нээн тархи нугасны шингэнийн урсгалыг хааж байсан тэлэлт өгсөн бага тархины 1/3 орчим үхжилттэй хэсгийг тайралт хийсэн. 2. Тархинд хуримтлагдсан усыг бүгдийг гадагшлуулсан.Тархи нугасны шингэний урсгалыг сэргээсэн. 3. Шваннома/хавдар/-нь өөрөө дотроо бас жижиг жижиг уутанцартай/усан үзэм шиг/ мөн зангиларсан бүтэцтэй. Хагалгааны өмнөх СТ гээр их ховор цүлхэн уутанцар шиг тодрол өгсөнг гайхаад давхар нээлтээр шалгахад гавлын ясны суурь хэсэгт хавдрын тайралт хийгээд цаад талд толгой хүзүүний хавдар залгаас хэсэгт хавдрын уутанцарт/хальсан бүрхүүлд/ ус бас хурж дээшээгээ тархи руугаа цүлхийсэн байсан. Ингэх тохиолдол их ховор байдаг. Тиймээс дараагийн хагалгааны товлосон хугацаандаа яаралтай орж хэрвээ хагалгааны явцад бүгдийг авах боломжгүй бол гамма кнайф/туяа/ эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ингээгүй тохиолдолд дахиж ус хурах өндөр магадлалтай ажээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна