News Paparazzi:Н.Батсуурийн энэ жилийн наадмаар хүртсэн “Тод сонин” чимгийг хасна

Moderator
2020/09/15

Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг Монгол Улсын аварга Н.Батсуурь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, өчигдөр уучлал гуйсан.

Тэгвэл Үндэсний баяр наадмын тухай хуульд, “Шөвгийн 16-д үлдсэн бөхөөс авсан шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна” гэж заажээ. Мөн Засгийн газрын 178 тоот тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

Тус дүрмийн 9.3.5-д “сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ. Иймд баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбарын хорооны шийдвэрээр энэ жилийн наадмаар найм даван үзүүрлэсэн амжилтаар хүртсэн “тод сонин” чимгээ Н.Батсуурь аварга хасуулах ажээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.193
    2020/09/16

    За Бадарч заан гарьд болно гэсэн үг үү.? Тэгвэл

    Хариулах
  • 202.126.90.40
    2020/09/16

    Бид сэргээшийн тухай яриад удаж байна бөхчүүд маань хэрэглэсээр л одоо яахав!!!. Хатуу чанга журам дутаад байх шиг байна!!!

    Хариулах