Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хилийн хөл хориог аравдугаар сарын 31-ныг дуустал сунгасан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр "Урлаг спортын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарлалт 9/16-наас хэвийн горимд шилжиж байна. Есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллага, их дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн ажиллана. Хэрэв цар тахлаас үүдэж нөхцөл байдал хүндэрвэл гэсэн болгоомжлолоор бэлэн байдлаа хангаж ажиллах юм" гэлээ.
Тодруулбал, хоёр настай хүүхдүүдийг энэ сарын 21-ны өдрөөс эхлэн улсын болон хувийн цэцэрлэгт хүлээж авахаар болжээ. Тиймээс цэцэрлэгүүд бэлтгэлээ хангаж хүүхдийг масктай гарыг нь ариутгаж хүлээн авах аж.
Мөн хилээ нээхгүй, зөвхөн чартер нислэг үйлдэж иргэдээ авах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж. эх орондоо ирсэн иргэд тусгаарлалтын хугацаа 35 хоног буюу тусгаарлах байранд 21, гэртээ 14 хоногт тусгаарлалтад байгаа. Үүний гэрийн тусгаарлалтын 14 хоногийг хүчингүй болгож, зөвхөн тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.55.188.41
Bayrlla ter ni dr
Хариулах