Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 15-нд товложээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгож, хямд өртгөөр газар худалдсан хэмээн буруутгасан. Улмаар анхан шатны шүүх хурлаас түүнд зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хасах шийтгэл ногдуулсан юм. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин хамгийн олон саналаар сонгогдсон. Гэсэн ч түүнийг анхан шатны шүүх хурлаас гэм буруутайд тооцсон учир гишүүний тангараг өргүүлээгүй. Улмаар шүүхийн шийдвэр эцсийн байдлаар гарсны дараа Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явуулах эсэх нь тодорхой болно
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна