Есдүгээр сарын 9,10-нд буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд 1,816 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1,815 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Энэ нь ОХУ-ын ТИР машины жолооч, 53 настай эрэгтэй хүн байна.
Уг тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид анх илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталжууллаа.
Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 311 боллоо. Үүнээс 298 хүн буюу нийт тохиолдлын 96 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 9, гэрийн ажиглалтад 26 хүн байгаа бол 263 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 13 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж буй. Тэдгээр хүмүүсийн 6 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна