News Paparazzi:Зээл өгсөн Н.Номтойбаяр ШОРОНД, зээлсэн байж болзошгүй М.Оюунчимэг, Н.Оюундарь нар ОРДОНД оржээ

Moderator
2020/09/11

УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд асан Н.Номтойбаяр хоёр шатны шүүхээс 5,5 жилийн хорих ял сонсоод буй. Учир нь түүнийг албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа ашиглан Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-ийн 4тэрбум төгрөгийг төрийн өндөр албан тушаалтнуудад зээлсэн, нөлөөлд авсан хэрэгт голлон буруутгаж байна. Гэтэл Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн тус мөнгийг хачир дээрээ тухайн үеийн УИХ-ын гишүүд хувааж авсан байдаг.

Тодруулбал, Өнгөрсөн оны 11 дүгээр сард /2019.11/ Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэднийг хууль зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая төгрөг, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдуулж шалгасан гэдэг. Харин Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нар “Нэр бүхий сайд тус сангийн мөнгийг тус гишүүдэд олго” /Н.Номтойбаяр/ гэж үүрэг өгч гэж мэдүүлэгтээ дурдсан учир Н.Номтойбаярыг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх. Ингээд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/”-гаас зээл  авсан компаниудыг шалгаж эхэлтэл УИХ-ын нэр бүхий 17 гишүүн тус сангаас 150-200 сая төгрөгийн зээл гаргахад нөлөөлсөн нь баримтаар нотлогдсон тухай мэдээлэл бий.

-ХЭДС-ААС УИХ-ЫН НЭР БҮХИЙ 13 ГИШҮҮН ЗЭЭЛ АВСАН, НӨЛӨӨЛСӨН
БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙВ-

Үндэсний шуудан сонины нэгэн дугаартаа ХЭДС-ийн зээл олголтод нөлөөлсөн байж болзошгүй УИХ-ын зарим гишүүдийн нэрсийг зарласан юм.

ҮҮНД: 

  1. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгнь “Сэрмүүн өнгө” компанид 50 сая, “Эгшиглэн магнай” компанид 50 сая, иргэн Б.Болорцэцэгт 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай байна.   
  2. УИХ-ын гишүүн Н.Оюундарь“Ээж Оюу Сайхан” компанид 100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ. 
  3. УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх хэмээн АТГ-аас шалгаж байна. 
  4. УИХ-ынг ишүүн асан А.Ундраа  иргэн Т.Жаргалсайханд 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн бололтой.
  5. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг“Монгол Сор Хөгжил Олон Улсын Академи” ТББ-д 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан уу гэдгийг шалгаж байна. 
  6. УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа  иргэн Б.Тамирт 150 сая төгрөг зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй. 
  7. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат“ЛЭЦ” ХХК-д арьсан эдлэл, бэлэг дурсгалын үйлдвэрлэл хөгжүүлэхэд 158 сая төгрөг
  8. УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд асан Н.Номтойбаяр  Дорнод аймаг дахь компанид 200 сая 
  9. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат“Алтансүм” компанид 150 саятөгрөг
  10. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн“Эко ааруул” ХХК-д 110 сая төгрөг
  11. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Чандмань эрдэнийн нөхөд” нөхөрлөлд 150 сая төгрөг
  12. УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир“Жигүүр богд” ХХК-д 100 сая төгрөг 
  13. УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа“Хатуу төмөр” ХХК-д 150 сая төгрөгийг  шууд олгуулсан байх магадлалтай байна хэмээн мэдээлж байв. 

-М.ОЮУНЧИМЭГ, Н.ОЮУНДАРЬ, Б.САРАНЧИМЭГ НАРЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭС ХЭН НЬ Ч Н.НОМТОЙБАЯРЫН ТАЛААР ДУУГАРСАНГҮЙ-

Эдгээр эрхмүүдээс өнөөдөр багагүй хүмүүс төрийн ордонд парламентын гишүүн хэмээх алдартай сууж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь, Б.Саранчимэг нарын эмэгтэйчүүд, мөн Н.Цэрэнбат, Г.Тэмүүлэн, Ч.Хүрэлбаатар нар юм. 

 Эх сурвалж:I see.mn


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.226
    2020/09/12

    Энэ Оюунчимэг гэж муу юм болгоны түрүүнд явж байдаг шаар байна аа. Иймэрхүү авилгачин шаарнуудыг сонгодог сонгогч гэж бас мал шиг бздакууд байна ааа

    Хариулах
  • 202.179.24.124
    2020/09/12

    Оюунпарь гишүүн биш биз дээ?

    Хариулах
    • 192.82.69.142
      2020/09/12

      Тийн. Гэхдээ схан архичин авгай бна лээ.

  • 207.244.70.35
    2020/09/12

    Шаагаад бай

    Хариулах
  • 202.9.46.43
    2020/09/11

    MANiin heden avgai gj shunal.erh medliin tulee yvdag .Zarim n ymarch chadvargui baij ahdeegee ender alban tushaald ichihgui chihne.Hedee oron nutagt ahduugee l chihej bga.Dahiad ed nariig songodog mun hetsuu uoma.

    Хариулах
  • 66.181.166.156
    2020/09/11

    Балай Оюунчимэг мэдээгээ уншаад явж бай л даа ямар их хөрөнгө хүч зарлаа гээд уйлан дугараад байсан

    Хариулах