News Paparazzi:УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг АТГ-аас залилангийн хэргээр шалгаж байна

Moderator
2020/09/10

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлийн мэдээллийг олон талын эх сурвалжаас тодруулан хүргэдэг Ergelt.mn сайт олны хүртээл болоод удаагүй байна. Тус сайтад өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Д.Оюунхоролтой холбоотой дараах ноцтой мэдээлэл нийтлэгджээ. 

ТУС МЭДЭЭЛЭЛД: 

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг залилангийн хэргээр шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэл өглөө. Тодруулбал, түүнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа пентхаус барих нэрээр төрийн албан хаагчдын мөнгийг залилсан хэргээр шалгаж байгаа гэнэ. Энэ нь түүний АТГ-т шалгагдаж байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-аас Д.Оюунхоролыг улсад 1.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт гаргаж байсан.

Яллагдагчаар татсан үндэслэл нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан явдал юм. Харин Д.Оюунхорол дээрх мэдээллийг үгүйсгэдэг ч холбогдох байгууллагын баримтууд үүнийг баталдаг.  Тодруулбал, тэрбээр “Гранд повер” компанийг Нүүрсний хийн халаалтын зуухаар хангаж, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох хэд хэдэн заалтыг зөрчин, эдийн засгийн тооцоолол, судалгаа хийлгүйгээр, нээлттэй тендер шалгаруулалт хийсэн аж.

Мөн тус яамны холбогдох албан тушаалтанд “Нүүрсний хийгээр халаалтын зуухын хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын гэрээ” байгуулах үүрэг өгсөн байна. Улмаар тус оны есдүгээр сарын 4-ний өдөр 500 сая, мөн сарын 9-нд 572 сая, аравдугаар сарын 1-нд 500 сая, арванхоёрдугаар сарын 26-ний өдөр 393 сая төгрөг буюу нийт 1.965.000.000 төгрөгийг Цэвэр агаар сангийн төрийн сангийн данснаас ногоон гэрлээр шилжүүлсэн аж.

Нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй “Гранд повер” ХХК-тай дээрх гэрээг байгуулж, “Гранд байшин” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний хийн үйлдвэрээс ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуух хүртэлх 315 мм-ийн диаметртэй, 3050 метр хий дамжуулах шугам хоолойн угсралтыг хийхэд зориулан дээрх санхүүжилтыг олгосон байдаг. Тус гэрээний гүйцэтгэлийг “Есөн талт Оргил констракшн” компани хариуцан ажиллаж, хүлээлгэж өгсөн байна. Гол нь уг хоолойг улсын комисс хүлээж авснаас хойш зориулалтын дагуу нэг ч удаа халаалт дамжуулаагүй аж.

Учир нь, нэг тонн тутам нүүрст 45 мянган төгрөгийн татаас шаардлагатай байснаас үүдэн уг төсөл огт хэрэгжээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “зүтгүүлсэн” гэрээ огт хэрэгжээгүй бөгөөд 1.9 тэрбум төгрөг салхинд хийссэн гэсэн үг. Ийм их мөнгийг ямар ч тооцоолол, тендер шалгаруулалтгүйгээр авч чадсан уул уурхайн зураг төсөл, барилга байгууламж угсралтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн эзнийг Ж.Очир гэдэг аж. Мөн энэ компанид УИХ-ын дарга асан З.Энхболд хувь эзэмшдэг, Д.Оюунхоролыг улсын мөнгөөр "тоглох" шийдвэр гаргахад гол нөлөөлсөн хүн гэх мэдээлэл ч байна. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Ergelt.mn 


Сэтгэгдэл (47)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.190
    2020/09/14

    Дамбын Хишгээтэй нэг хэсэг сүжирч нэлээн их хулгайн юм хийсэн шүш

    Хариулах
  • 73.203.115.233
    2020/09/13

    Ashgui de

    Хариулах
  • 93.133.44.85
    2020/09/13

    Улсыг хохироогүй болгож'дараа нь хөрөнгийг хурааж бидний эгнээнд авчирч ялыг эзлүүлдэг бол энэ улс хурдан сэхэл авах юм байгаа юм

    Хариулах
  • 192.82.71.165
    2020/09/12

    Зах зээл эхэлсэн цагаас л бусдыг залилж, хувийн сургуулийг нь дээрэмдсэн гэсэн үүх түүхтэй нэгэн. Хөрөнгөжсөн эх сурвалжаас нь эхлэн шалгавал их юм гарахдаг шүү.

    Хариулах
  • 109.73.215.247
    2020/09/12

    Zunduu l idej, ulsad hohirol uchruulsan ni vnen ym bol yugaa hvleegeed bgn be

    Хариулах
  • 109.73.215.247
    2020/09/12

    Tegsen ingesen geel bvh ymni il tod bolood bicheed l bhiin bvgd todorhoi ym bol tgd bariad horidog gazarni horihgvi yagaad yuch hiij chadahgvi inged udaad bgad bnaa, shalgaj bn l geh, vneheer l hiisen vildelni todorhoi ym bol yu hvleegeed bgan be,

    Хариулах
  • 103.212.119.45
    2020/09/12

    Сарангэрэл авгайгаас эндээс илүү юм гарна. Ковид гээд мөнгөөр яаж туслав. Шалгаж өгөөрэй?

    Хариулах
  • 150.129.141.27
    2020/09/11

    Yamar hojuu shalgaj bnaa. Horogiig ni huraaj ulsiin orlogobolgoh heregtei. Arab ulsaas barij ogson barilgiig uls avah heregtei. Ene avgai luivardsan gesen bizdee

    Хариулах
  • 66.181.161.103
    2020/09/11

    Naad oyunxoroliinxoo tegeed bux xorongiig xuraagaach ter mongo bank r damjaad xen xenii dansaar orson todorxoi bgaashd avsan bux xumuusiig shalgaad mongoiig n xucheer garguull

    Хариулах
  • 202.126.89.152
    2020/09/11

    Ene xun tord gabitai yu xiib.tui maa ch xgegui boon budilaan xutgagch blaa.odo uilii uree edleed chimeeguixen shig deelee xedreet zebergen gert morilson n seer blguide

    Хариулах
  • 66.181.186.82
    2020/09/11

    Arai l suvdag uu. Zugeer ajilaa chin shudraga xiigeed turiinxuu suldend zalbiraad yavj chaddaggui avgai yum baixdaa

    Хариулах
  • 192.82.78.74
    2020/09/11

    bogd uuliin gazar ix zarsan da

    Хариулах
  • 202.55.188.38
    2020/09/11

    Монгол Куйветийн судалгааны төв нэртэй Түргэний голын уулын амыг тэр чигт нь хаасан том обьектыг луйвардан хувьдаа завшсан хүмүүсийн хэрэг юу болсон бэ ?

    Хариулах
  • 66.181.161.30
    2020/09/11

    Yagaad ingeed hudlaa bicheed biadgiin be

    Хариулах
  • 202.179.27.105
    2020/09/11

    Унтуулаач наа хүнээ

    Хариулах
  • 202.55.188.86
    2020/09/11

    Энд бичиж байхаар авилгалтай тэмцэх газар метаралыг нь бүрдүүлээд өг тэгж байж албан ёсний болно шүү дээ

    Хариулах
  • 139.5.217.69
    2020/09/11

    Сайн шалгаарай

    Хариулах
  • 202.55.188.84
    2020/09/11

    сайн шалга шударга шүү

    Хариулах
  • 202.126.89.215
    2020/09/11

    Samariin naimaa,gazriin,naima a, IBT Berlin uzesgelen geed zunduu ym bga bga hamag hamaatnaa ulsiin munguur Berlin uzuulj 5 odtoi buudald amraasan hun dee

    Хариулах
    • 139.5.217.69
      2020/09/11

      Энэ тэгнээ.Харах царайны зальтай шулмас

  • 192.82.68.42
    2020/09/11

    Хулгайн хэрэг давхар байгаа шүү. Сайн шалгаарай

    Хариулах
  • 66.181.182.52
    2020/09/11

    emgen shulamiig sain salga

    Хариулах
  • 202.9.40.158
    2020/09/11

    Зориг гаргаад сайтар шалгавал энэ төрд улсын хөрөнгийг ямар нэгэн аргаар бүгд хулгайлсан бгаа.Шунаг сэтгэлдээ хахаасай

    Хариулах
    • 139.5.217.69
      2020/09/11

      Хахаж үхээсэй

  • 66.181.185.154
    2020/09/11

    Хонг-конгод очоод хэвтчих байлгүй дээ. Газар, элдэв бус зөвшөөрөл их зарсан байх сайд байхдаа. Кувейтийн судалгаанй төвийг хувьдаа авах гэж оролдсон гээд ухвал найгүй их юм гарна. Ер нь иймэрхүү хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа учраас дараагийн нөхдүүд нь болдог юм байна гээд энэ улсыг устгаж байгаа ш дээ

    Хариулах
  • 202.9.40.27
    2020/09/11

    Zuv zuv shalgah heregtei...

    Хариулах
  • 66.181.161.30
    2020/09/11

    zowoo zow uls oronard tumnig zalilsan hvn de

    Хариулах
  • 202.126.89.93
    2020/09/11

    мөнгөнд цададгүй новшнууд юмаа...Монголд төрсөндөө их л баярлаж бга байх да...үр хүүхэд нь хэцүү дээ

    Хариулах
  • 103.212.119.45
    2020/09/10

    Сарангэрэл 1 дүгээр эмнэлгийг хувьчилж авах гэж бгаа . Бас ковидийн мөнгийг сайн хуссан. Маскны үйлдвэр хүртэл барьж авсан..

    Хариулах
  • 103.212.119.45
    2020/09/10

    Сарангэрлийг шалга.ал их юм гарна .

    Хариулах
  • 202.126.90.74
    2020/09/10

    hogiin huurnuudiig yaah beee taminee deeshee garsan dargantsar setruud bugd luibarchinguud yaduu ard bid nar idemeer bnashdee ulsuud tsangaad bna adilhan mongol hun bizdeee

    Хариулах
  • 66.181.184.140
    2020/09/10

    gazar mash ih hemjeeger olgoson bh aa

    Хариулах
  • 66.181.161.19
    2020/09/10

    НОМТОЙБАЯР МӨНГӨ ИДЭЭГҮЙ ЭЭ ХАРИН ЭНЭ АВГАЙ БОЛ ЖИНХЭН ИДЭХИЙГ ҮЗҮҮЛЭЖ ӨГЧӨӨ

    Хариулах
  • 202.126.88.233
    2020/09/10

    Монгол- Кувейтын судалгааны төвийг өөрийн болгосон нь үнэн шүү. Үүнийг бас шалгах хэрэгтэй

    Хариулах
  • 59.153.112.55
    2020/09/10

    Зи гийн гар бас л оролцож дээ!

    Хариулах
  • 64.119.16.176
    2020/09/10

    Монгол-Кувейтын .... нэртэй Богд уулын урд талын амралтын газрыг энэ авгай хувьдаа авсан гэдэг. Үнэн худлыг тодоруулах хэрэгтэй

    Хариулах
  • 202.9.46.250
    2020/09/10

    Сумъяабазарийн дүү сэржбүдээгийн компани шдээ

    Хариулах
    • 64.119.26.131
      2020/09/10

      гоё гоё хаха

  • 66.181.161.51
    2020/09/10

    bayrtsogtstoi hamt bas turiin bus baiguulj kuveitiin butsaltgvi tuslamjaar barisan baishing bas avsan gedeg zunduu shuvuu zaraa biz ih ym hulgailsan bh a bas ohiniihoo hurmind n ter bum tugrug ugch bh shig tiim bayn hvn vv vgvi bha baliar shunaltai avgai bvh hurungiig n vr hvvhedees bas huraah heregtei idej uusan novshnuud bh gazaraa ochih blgvi de

    Хариулах
  • 64.119.27.248
    2020/09/10

    их ч юм гарах байх аа....эрх мэдэлд хүрээд л хулгайлаад зувчуулаад л байдаг юм баына даа.....

    Хариулах
  • 103.212.119.189
    2020/09/10

    Тэр байтугай юм хийсэн авгай бх шүү сайн шалгаарай их юм гарна

    Хариулах
  • 103.212.119.189
    2020/09/10

    Энэ авгай чинь охиндоо хуримын бэлэг гээд 1тэрбумыг өгөөд бсан билүү

    Хариулах
  • 70.181.124.42
    2020/09/10

    Olon udaagiin yildleeree ulsiin in hemjeenii hurungiig luivardsan avgai .huviin sangiin an ahuin amraltiig luivardsan hergeer ne shiitgeh heregtei

    Хариулах
  • 192.82.75.19
    2020/09/10

    shonhor shubuug ustgahad garamgai gabya baiguulsan nobsh idsen mongondoo tsadsan abgai ih hural deer untaj l tsalin absan daa buzar

    Хариулах
  • 202.126.88.41
    2020/09/10

    Toriin omchiig shamshigduulj, huuli bus vildel r bayjaagvi toriin tvsheed gej baidgiimuu mongold?

    Хариулах
  • 14.47.100.161
    2020/09/10

    Энэ авгай харин ч нэг тэр зэргийн юмаа хийчихтэйгээ гар байх шүү! Хммм

    Хариулах
    • 202.126.88.211
      2020/09/12

      Oyunhorlol horlol baih Shuu.