Эрүүл, мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Г.Саранг томилохоор бэлтгэж байгаа аж.
Түүнийг ирэх долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар томилж магадгүй гэх мэдээлэл байна. Г.Саран нь одоогоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажилладаг. Тэрбээр уг ажлыг дөрвөн жил хийсэн ч энэ удаа шатлан дэвшихээр хөөцөлдөж буй тухай МАН дотор яригдаж байна.
Мөн түүнийг уг албан тушаалд дүү Т.Аюурсайхан нь зүтгүүлж, дэмжиж байгаа юу гэх хардлага ч улс төрийн хүрээнд яригдаж байгаа аж.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол төрийн албыг төрлийн алба болгох нь гэх шүүмжлэл уг томилгоон дээр ч яригдах нь. Т.Аюурсайханы хувьд сүүлийн жилүүдэд жагсаал, цуглаан, улс төрийн акцид голлож ажилласан. Түүнийхээ хариуг УИХ-ын дэд даргаар томилогдож хүртсэн гэж хэвлэлүүдэд бичдэг билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.89.92
eрөн эх орон ард түмныхөө төлөө биш жинэхэн kоминист (чиkcт)үзэл бодолтой хүмүүс байхгүй бололтой дорд бид ч гэсэн нэг хувийн байгуулагад ажилхад бүгд хамаатан садан 76 ч хамаатан садан ямарч хэцүү юм бэ арын хаалга бүр хэлэлтгүй хүчээ авсан ТОСk тбүртгүүлээд нэмэргүй Миний ээж 83 настай НА ХЯд 3р хэлтэс Цэндэн бал даргын үйлчлэгчээр ажилж байсан миний ээж ийн аав нь Хатан баатар гуйн цэрэгт тулалдаж явсан одоо хүртэл музeд зураг болно бичлэгнь байгаа ийм хүний охин өнөөдрын хүртэл байр байшин байхгүй 2013 оноос авхуулаадөдий хүртэл энэ орон сууц (k)хандан бичиг баримтыг нь бүрдүүлээд өгсөн одоо хүртэл орж чадахгүйлявж байна энэ жишээ авилгал маш том газар авсан бүгдл хамаатан садангууд хуурас мэт шигдсэн байгаашдээ Хахууль мөнгөгүй хүний матирал дарагсаар.. ......!!!!!!
Хариулах64.119.26.225
дарга л болвол насаараа бодож санасан нь биелж хөрөнгөжидөг болж дээ, Замын үүдийн гаальд ажилладаг дүү нь бас өнгөрсөн жил хилээр 5000 тарваганы арьс гаргаад тэр нь Хятадын хил дээр баригдсан хэрэгт ороод л дуугүй л өнгөрсөн дөө!!! төрийн алба нэг иймэрхүү л төрлийнхнөө тэжээж тэтгэсээр ... гол зорилго нь болж дээ!!!!
Хариулах66.181.191.12
Энэ ардын намыхнаас хөгжил дэвшил хүлээгээд нэмэргүй бололтой ураг саднаа албан тушаалд томилхоос өөр хийсэн юм ч алга даа хийё ч гэсэн чадвар нь хүрэхгүй нь тодорхой боллоо
Хариулах