News Paparazzi:ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Moderator
2020/09/09

АТГ-аас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр Д.Гэрэлд ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нууцаар тагнаж, чагнасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн түүнтэй хамт ТЕГ-ын гүйцэтгэх ажиллагааны хоёр ажилтныг шалгаж байгаа гэнэ.    Мөн ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлтэй холбоотой бас нэгэн асуудал сөхөгдөөд байгаа. Тодруулбал, Түүнийг ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа нэр бүхий сэтгүүлчид мөнгө төлж, бусдын тухай бичүүлдэг байсан нууц бичлэгийг задална гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдээд байгаа билээ.  


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.159
    2020/09/10

    Бас хөрөнгө мөнгөний асуудал яригдаад байлуу үгүй билүү

    Хариулах