МУИС, Улаанбаатар их сургуулийн багш нар ШӨХТГ-т хандлаа. Албан бичигт МУИС-ийнхан Монгол улсын их сургууль /МУИС/-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүслээ.
Монгол улсын их сургууль нь өөрийн нэр болон МУИС гэсэн нэрийн товчлолоор гадаад дотоодод бүрэн танигдсан, дэлхийн 170 их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг, Монгол улсын тэргүүлэх үндэсний их сургууль юм. Гэтэл МУИС-ийн Монгол болон англи нэршлийг андуурагдах байдлаар МҮИС-ийнхан зориудаар ашиглаж байгаа нь шинээр элсэгчдийн дунд төдийгүй гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дунд төөрөгдөл үүсгэж, хохирол учруулж байна.
Тиймээс Монгол улсын их сургуультай андуурагдахуйц төөрөгдөл үүсгэж, хэрэглэгчид хохирч байгаа зөрчлийг арилгуулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж байгаа нь энэ юм байна.
Улаанбаатарын их сургуулийн тухайд асуудал мөн л ижилхэн. Энэ сургууль байгуулагдаад 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа атал Олон улсын Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль гэж ижил нэршилтэй гурван ч их сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь нийгэмд их хэмжээний андуурал, төөрөгдөл үүсгэх болжээ. Иймээс МУИС болон Улаанбаатарын их сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөллөөс ирүүлсэн гомдол, саналын дагуу ШӨХТГ асуудлыг шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр ажиллахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
103.26.195.43
Зөв.ш дээ. . Нэрний хулгайч. . Аюултай
Хариулах202.9.40.172
зальт этгээдүүдиин үйл ажиллагаа гэж ойлгодог шүү. ер нь хувиин бага. дунд .их дээд. сургуулиудыг хаах хэрэгтэй.дандаа луйварчдын мөнгө олох арга 3хан сая хүндээ дэндүү ихэдсэн сургуулиуд байх юм. дэлхиид олон зуун сая хүн амтай улсуудаас олон их дээд сургууль байдаг нь буруу.
Хариулах66.181.161.21
МНВ Монгол HD бас зүгээр үү
Хариулах64.119.20.123
Боловсролын магадлал итгэмжлэлийн байгууллага гэж юу хийдэг газар биш.Энэ замбараагүй олон их дээд сургуулийг цэгцлээч
Хариулах