News Paparazzi: "Сүү" ХК-д 100 төгрөгөөр нэмсэн сүүний үнээ буулгах шаардлага хүргүүлэв

Moderator
2020/09/09

ШӨХТГ, Татварын ерөнхий газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүстэй хамтран “Сүү” ХК сүү, сүүн бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд шалгалт хийж, холбогдох гэрээ материалтай танилцах уулзалтыг өнөөдөр зохион байгуулжээ. 

Коронавирусийн цар тахлаас урьдчилсан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа цаг үед бүтээгдэхүүний үнээ 100 төгрөгөөр нэмсэн “Сүү” ХК-ийн удирдлагад албан шаардлага хүргүүлж, нэмсэн үнээ буулгахыг шаардсан аж. 

Уулзалтад оролцсон Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн төлөөлөл "Сүү бэлтгэн нийлүүлэгчдээсээ авдаг сүүний төлбөрөө есдүгээр сарын нэгний өдрөөс 100 төгрөгөөр нэмсэн учраас бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Малчид, фермер эрхлэгчдэд сүүний урамшуулал сүүлийн хоёр жилийн хугацаанд олгогдоогүй. Мөн өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж байгаа. Тухайлбал өнгөрсөн жилийн өдийд фермер эрхлэгчид хадлангийн салаан дээрээс нэг боодол өвс 2,500-3,500 төгрөгөөр авдаг байсан бол одоо 5,500-6,000 төгрөгт хүрсэн" хэмээн ярьж, тайлбарлажээ. 

Хэдий ч тийм ч энэ нь УИХ, ЗГ-аас гарсан хууль, тогтоомжоор компани, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, цар тахлын цаг үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй байх чиглэлтэй зөрчилдөж байгаа аж. 

ХуваалцахЖиргэх

СЭТГЭГДЭЛ

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Нийтлэх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


ХАЙХ

ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд харах үйлчилгээг энэ сарын сүүлээр эхлүүлнэ

9 минутын өмнө

Лукашенко:Хэрэв би бууж өгвөл сөрөг хүчнийхэн гадаадынхантай нийлж Беларусийг сөнөөнө

10 минутын өмнө

ШӨХТГ: МУИС-ийн нэрийг андуурагдах байдлаар ашиглаж буй МҮИС-ийг шалгахаар боллоо

19 минутын өмнө

Туул голын эрэгт алга болсон 11 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

27 минутын өмнө

"Сүү" ХК-д 100 төгрөгөөр нэмсэн сүүний үнээ буулгах шаардлага хүргүүлэв

32 минутын өмнө

ТАНИЛЦ: АН-аас НИТХ-д өрсөлдөх нэр дэвшигчид

46 минутын өмнө

СУРВАЛЖИЛГА: УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Цэцэрлэгт хүрээлэнд дугуйн зам тавина" гэж амлаад хоёр сар өнгөрчээ

2 цагийн өмнө

ХӨШИГНИЙ АРД: МАН Гүйцэтгэх ажиллагааны хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна уу

3 цагийн өмнө

Улаанбаатарт 22 градус дулаан байна

3 цагийн өмнө

ШУУРХАЙ МЭДЭЭ

Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө

Эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангана

16 цагийн өмнө

АН 22 нэр дэвшигчээ маргааш танилцуулна

17 цагийн өмнө

Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн ялыг хэвээр үлдээлээ

18 цагийн өмнө

ШУУРХАЙ МЭДЭЭ

Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгт техникийн саатал гарсан уу

18 цагийн өмнө

ШУУРХАЙ МЭДЭЭ

Хуучин гутал, хувцас авах цэг нэмж байгуулжээ

18 цагийн өмнө

Цааш үзэх



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна