Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт тарваган тахлын хоёрдогч уушгины халдвараар эмчлүүлж байсан өвчтөн өнөөдөр нас баржээ.
Тэрээр тарваган тахлын хоёрдогч уушгины халдвараар биеийн байдал нь хүндэрч сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байсан юм. Өвчтний биеийн байдал хүнд, байнгын амьсгал, зүрх судас дэмжих эмчилгээ хийгдэж, амьсгалын аппараттай байсаар нас баржээ. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/161-р тушаалын дагуу ажлын хэсэг байгуулж дараагийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрх хүний ойрын нэгдүгээр хавьтлын иргэдээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байгаа. Тус сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилж байна гэж Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа мэдээлэв.
Ташрамд тарваган тахал нь нийтийг хамарсан өвчлөл үүсгэдэг учир олон улсын хөл хориот, байгалийн голомтот, гоц аюулт халдварт өвчний ангилалд багтдаг. Тиймээс иргэн та тарвага агнахгүй, идэхгүй, худалдахгүй байх хэрэгтэй. Тарваган тахал өвчнөөс хамтдаа сэргийлье гэж мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна