News Paparazzi:Н.НОМТОЙБАЯРЫН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

Moderator
2020/09/08

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарсан. Н.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан билээ. Улмаар шүүхээс түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон юм.

Өнөөдрийн хуралд Н.Номтойбаяр хорих 461-р ангиас онлайнаар оролцож байгаа талаар албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна