
Саяхнаас жүжигчин Г.Ундармаа нөхөртэйгээ хамт авахуулсан зургаа олон нийтэд ил болгох болсон. Тэдний танилцаж, учирсан түүх нь тун сонирхолтой. Жүжигчин бүсгүй АНУН компанид борлуулалт хариуцсан ажилтан байхдаа нөхөрөө анх олж харсан гэдэг. Түүний нөхөрийг Батжаргал гэдэг бөгөөд ойр тойрныхон нь Баажаа хэмээн дууддаг.
Даруухан, нөхөрсөг, бас спортлог нөхрөө волейбол тоглож байхыг нь харангуутаа л жүжигчин бүсгүйн сэтгэл алдарчээ. Тийм ч учраас халуухан дурлалынхаа төлөө би өөрөө гүйж байгаад ханьтайгаа суусан гэж ярьсан удаатай.
Харин нөхрийнх нь хувьд анх Г.Ундармаагийн хөлийнх нь хуруунд татагдсан гэнэ. Сүүлд гэр бүл болсон хойноо Г.Ундармаа нөхрөөсөө “Чи хэзээнээс намайг эр хүний нүдээр харж эхэлсэн бэ” гэж асуухад, нөхөр нь “Нэг удаа чиний хөл рүү харсан чинь чигчий хуруу чинь сандаалныхаа улнаас илүү гараад шалан дээр гишгэж байсан. Тэгээд их эгдүүтэй санагдаад, тэрнээс хойш л өөрийн мэдэлгүй хараад байдаг болчихсон” гэж хэлсэн гэдэг.
Г.Ундармаагийн нөхөр Алтайн барс клубын холбон тоглогч бөгөөд волейболын спортын хорхойтнуудын эчнээ сайн танил. Батжаргалынх гэдэг энэ айл эрдэнэ мэт ганц охинтой. Охиныг нь Бэрцэцэг гэдэг бөгөөд урд хөршийн хамгийн нэр хүндтэй их сургууль болох Циньхуа их сургуульд суралцдаг гэнэ. Хичээлийнхээ хажуугаар онлайн шоп ажиллуулдаг овсгоотой сүрхий охин гэнэ лээ.
Сайн ханийн хайранд бөмбөрч, ажил амьдралдаа амжилт дүүрэн яваа цоглог бүсгүй Г.Ундармаа өөрийнхөө тухай нэгэнтээ "Арабын шейхийн эхнэр шиг л сэтгэл хангалуун явдаг" хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Ханийнхаа ажил төрөлд хамгийн дотны зөвлөгч туслагч, бас сайн ар тал нь байж чаддаг нөхөр нь Г.Ундармаад үе үе харц булаасан зохиомжтой цэцгийн баглаа бэлэглэж гэнэтийн сюрприз барьдаг сурагтай.
Гэр бүлийн аз жаргал гэж чухам юу байдгийг хайр дүүрэн амьдралаараа харуулж яваа энэ сайхан гэр бүлд сайн сайхныг хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
202.126.88.92
Ундармааг эр хүний нүдээр харах болсон бэ ч гэх шиг хахаха алах юм аа???? амжилт2
Хариулах202.9.40.29
Эзэгтэйн туслах нэвтрүүлэг хийсэнд талархаж, ажлын өндөр амжилт хүсье!
Хариулах202.126.88.52
Гоё гоё
Хариулах91.180.229.57
Mcs iin nuguu 30 ger buliin hurgan tuluulul gesen shuu
Хариулах150.129.141.254
Цоглог бүсгүйд амжилт, хүсэл болгон нь биелэг дээ?
Хариулах202.126.89.50
ger bvld ni az jargal eruul enhiug hvsiye
Хариулах66.181.161.100
San bNnahsyzhsua
Хариулах66.181.161.100
Hudlaa
Хариулах203.91.115.54
ХАЙР ХАЙР л бүхнийг ялдаг. Сайн залуу байна Одоо ийм хүн ховор болжээ.Та 2.тоо аз жаргал амжилт бүтээлийн дээдийг ерөөе.
Хариулах66.181.161.16
Jujigchin Batzayatai anh banzaldaj awgaigaas ni salgaj ywaad hogin urlag ruu orj irsen hvvhen sht. Ter ohin ni dvvgiinh ni ohin. Noiton sormuustai ym unagaadaggui suwai em
Хариулах66.181.177.41
Өөрийн үр удмаа үлдээж чадалгүй үхэж бгаа хайран залуу бн даа. Харамсалтай юмаа үр хүүхэдгүй.
Хариулах139.5.216.100
Атаархуу новш вэ чи
66.181.161.16
Tiin sht
139.5.219.13
Дүү нартаа аз жаргалтай амьдрахыг хүсье
Хариулах66.181.189.155
Эх оронч , бүтээлч энэ бүсгүйг дэмжиж бна. Зарим нэг хүмүүс ярьдаг. Их хуралд суухыг санаархаж бна гэж. Яадаг юм болбол дэвшээрэй. Яг ийм мундаг санаачлагатай бүтээдэг хүн улс эх оронд ус агаар шиг хэрэгтэй бна.
Хариулах66.181.161.28
Гайхалтай сайхан бүхнийг хүсье эрүүл энх байж аз жаргалд бялхаж байхыг хүсье мундаг сэтгэл сайтай бүсгүй шүү илүү их амжилтыг хүсье
Хариулах202.126.89.224
Аз жаргал хүсэе.
Хариулах202.126.89.119
Ervvl enxig xvsie
Хариулах66.181.161.115
Мундаг авъаяс чадвартай бүсгүй шүү, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
Хариулах213.55.241.29
Uurtn l saihan bh
Хариулах202.9.46.221
Yagaad iim bdag bnaa yug ni nuugaad bdagiin ene saikhan zaluug taniltsuul l daa Booyogiin vlogoos sanaa awch bj l ingehiin daaa
Хариулах