"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 2019 оны ногдол ашгийн 14.8 хувийг иргэдийн данс руу өнөөдрөөс шилжүүлж эхэлснийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв компаниас мэдээллээ. Тус компанийн 85 хувийг төр, үлдсэн хувийг аж ахуйн нэгжүүд, иргэд эзэмшдэг юм.
Эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна.
1072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон бөгөөд татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болно гэдгийг мэдээлж байв. 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг болох 86832 төгрөг авах юм. Харин брокерын компанид данс нээлгээгүй иргэдэд ebarimt системээр ногдол ашиг тараах эсэх шийдвэр хараахан гараагүй байна.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Хоёр сая иргэнд 179 тэрбум 830 сая төгрөгийг 2019 оны ногдол ашиг болгон хуваарилах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
122.201.19.99
E-barimtiin дансаар авья аа
Хариулах59.153.114.61
shaltag helne deeee
Хариулах202.126.90.91
худлаа яриад иргэдийг ч мөн их хулхдаж бн даа одоо юу шалтаг хэлэх бол та хэдэд данс байхгүй болоод орохгүй байгаа гэж л худлаа ярих байхдаа
Хариулах