Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Уг шийтгэх тогтоолд улсын яллагч эсэргүүцэл бичсэний дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж, Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Уг магадлалд шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Баярсайхан, Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнгөрсөн сарын /2020.08.28/ 10 цагт товлосон бөгөөд уг шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч С.Бүрэнтөгсийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нь “...Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн Тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна