News Paparazzi: Дарханы замын тендерт ялсан Хятад компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ

Moderator
2020/09/02

Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгийг зорих иргэдийн цуваа дуусашгүй. Тус чиглэлийн замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн тооцоо бий. Гэвч өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн шинэ зам тавих нэрийдлээр хуучин замыг хуулж хаяснаар олон иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна.

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасны дагуу тус замын хоёр эгнээг сэргээн засварлах, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болсон юм. Ингэхдээ замыг таван хэсэгт хувааж засварлахаар, гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалт явуулан, тус тендерт БНХАУ-ын таван компани шалгарсан байдаг.

Тодруулбал,

  • I багц 22-ын товчооноос Хар модотын даваа хүртэл 45.5 км /HEILONGJIANG JINYI ROAD AND BRIDGE CO. LTD/
  • II багц Хар модотын даваанаас цааш 45 км /CHINA STATE CONSTRUCTION XINJIANG/
  • III багцад дараагийн 45.7 км /GUIZHOU HIGHWAY ENGINEERING GROUP CO. LTD/
  • IV багцад дараагийн 45.5 км / CHINA STATE CONSTRUCTION XINJIANG /
  • V багцад үлдсэн 30.5 км зам хамаарч байна /CHINA GEO-ENGINEERING CORPORATION/ гэх компаниуд хийж гүйцэтгэхээр болсон юм.

Дөрөвдүгээр сараас хойш тус авто замын нэгдүгээр багцын ажил 58.17 хувь, гуравдугаар багц 44.46 хувь, тавдугаар багц 40.87 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг албаныхан мэдээллэв. 

Харин зам засварын 2, 4-р багцын ажил таг зогссон байдалтай байгаа аж. Учир нь дээрх хоёр багцын гүйцэтгэгч болох БНХАУ-ын “CHINA STATE CONSTRUCTION XINJIANG” компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ.

Тэд Шинжаан хотод коронавирусийн улмаас хөл хориог чангатгасантай холбоотойгоор Монголд ажиллах боломжгүй болсон гэх тайлбарыг гүйцэтгэгч компаниас мэдэгдсэн байна. БНХАУ-ын компани энэ хоёр багцын тендерийг хямд үнээр гүйцэтгэхээр авсан ч өнгөрсөн хугацаанд туслан гүйцэтгэгчээр ажиллах монгол компани үнээ голоод олдохгүй байжээ. Ингэснээр Дарханы замын 2, 4-р багцын тендерийг дахин шалгаруулахаар болжээ.

Энэ талаар УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас сонгогдсон шинэ гишүүн Г.Дамдинням “Дарханы замын 2,4-р багцыг аваад огт ажил хийхгүй шалтаг тоочиж байгаа БНХАУ-н компаний талаар тус улсын элчин сайдаас тодруулахад

"Танай тал энэ шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ байгуулагдаад нэг ч ажил хийгээгүй, туршлага, хүн хүч, техникийн боломж муу компанид яагаад энэ ажлыг хариуцуулах шийд гаргасан нь сонин байгаа.

Манай улсын зүгээс тус компанийн эздийг олж ажлаа шуурхай явуулахыг анхааруулсан байгаа. Ажлыг дуустал бүх ерөнхий гүйцэтгэгч компаниудад хариуцлагатай ажлаа дуусгах тал дээр анхаарч ажиллана" гэж хэлсэн хэмээн өөрийн твиттер хуудсандаа нийтэлж байсан юм.


Сэтгэгдэл (38)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.67
    2020/09/04

    Техник тоног төхөөрөмжгүй компанид тендерээ өгөө биздээ үнэн инээдтэй ! Тоног төхөөрөмж байхгүй туслангаар орох уу гэж утасдаж байсан. Ийм л байгаа юмдаа. Дарга нарын цавчаа хийсэн үйлдэл л дээ .

    Хариулах
  • 202.21.109.105
    2020/09/04

    Ер нь Хятадын цүнх барьсан Луйварчдад энэ ажлыг өгсөн нь тодорхой байгаа. АТГ, ТЕГ энэ асуудлаар ул суурьтай ШАЛГАХ ЁСТОЙ. Сайд байсан Энх-Амгалан, тэндэрийн комисс үүнд холбогдоно. 2 жил болоход Ганц удаа ч очиж сэлэм эргүүлэхгүй байгаа Хүрэлсүхийг ч гадуур жиг жуг ярьж байна...

    Хариулах
  • 110.70.58.12
    2020/09/04

    Zugeer nohoin baas Heleh muu ug alga,bolj bgaa butej bgaa negch oligtoi yum yrihgui dandaa l bolohgui butehgui zawharsan ym yrihiin ene ulsad erno hariutslaga tootsdog,huleelgedeg hun gj bna uu

    Хариулах
  • 203.91.115.53
    2020/09/03

    Buutai bol buudah ymsan

    Хариулах
  • 192.82.75.216
    2020/09/03

    Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэл устгах юм бол ардчилал гэж хуцдагаа боль шал новшын сайт

    Хариулах
  • 103.229.120.19
    2020/09/03

    Манайхан тендерийн ялагчийг шалгаруулахдаа цавчаа их хийснээс болсон байх

    Хариулах
  • 202.126.90.110
    2020/09/03

    Ер нь хотын замыг 9 сард хааж ухаад засвар хийж байгаа энэ тэрийг иргэд шүүмжлээд байгаа. Гэтэл тэрний мөрөөр арга хэмжээ авдаг газар гэж нэг ч байхгүй. Иргэд нь зөв юм хэлээд шүүмжлээд байхад гөлөг ч гэж тоохгүй. Зайсангийн замыг яг 9 сард энэ тэндгүй ухаад бөөн түгжээ. Энэ талаар тайлбар хэлж байгаа хүн нэг ч алга. Ард иргэдээ юу ч гэсэн тоодоггүй ийм л болж дээ

    Хариулах
  • 192.82.75.225
    2020/09/03

    Мөнгийг нь хуваагаад цавчаад идчихсэн байгаа зам тээврийн яам

    Хариулах
    • 103.229.120.19
      2020/09/03

      Ха ха ха тийм байх

  • 202.126.90.110
    2020/09/03

    Нэг юмыг ойлгохгүй юмаа. Зам тавина гэдэг бүүр бүхэл бүтэн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орохоор тийм хэцүү ажил юм уу? Дарханы замыг барина гэж хөтөлбөртөө бичсэн байсаг МАН. Ичмээр юмаа. Иймэрхүү л аль дээр үетэйгээ хоцорлоо. Бусад орны зам гүүр бол технологийн шинэ эринд орцон. Гэтэл бид 100 жилийн өмнөх технологитой замаа ч барьж чадахгүй. Ер нь ийм олиггүй төр засаг ч ичмээр юм

    Хариулах
  • 202.126.89.202
    2020/09/03

    Монгол компанууд сайн хийдэг болсон шүү дээ. Баянхонгор ГовьАлтайн зам сайхан болсон байна.Шуурхай хийж чаддаг Монгол томоохон компануудаар хийлгүүл яасын.Буух эзэн буцах хаягтай.

    Хариулах
  • 121.254.41.81
    2020/09/03

    Арай л дэндүү хоцрогдож бнаа манайхан бусдад буруу өгөөд хэрэггүй ээ адилхан хүн л чинь бид өөрсдөө ийм асуудалаа шийдэх хэрэгтэй гар хөл бна өөр яах ёстой юм

    Хариулах
  • 121.254.41.81
    2020/09/03

    Чаддаг юм бгаа юм уу ганц олигтой зам барьчихаж чадахгүй манай улсын хамгийн гол дэд бүтэц ордонд сууж бгаа 76 д мэдэж бгаа ч юм алга бүтэн 2 жил боллоо хэлэх үг олдохгүй юм

    Хариулах
  • 107.181.177.137
    2020/09/03

    МАН БУРУУТАЙ ТЭД ЗАМ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ

    Хариулах
  • 103.212.117.56
    2020/09/03

    Дарханы зам зам биш там,дээр нь Дархан дотор өдөр бүр 4 -5 хан хүнтэй өглөөнөөс шөнө болтол явж бензин түлшний барууш болсон хэдэн автобус хөрөнгө мөнгөний дайсан,энэ бүгдийг хардаг мэддэг улс орноо гэсэн сэтгэлтэй дарга даамал гэж байдаг бол уу?

    Хариулах
  • 203.91.115.53
    2020/09/03

    Ашгүй сайн бна Хятадаас өөр улсаар замаа тавиул

    Хариулах
    • 202.9.46.143
      2020/09/04

      Хаха хчтадуудаас өөр хэн ч ирж зам тавихгуй ээ дуракаа

  • 103.229.121.165
    2020/09/03

    доржханд аниа л будилуулсан тендер шд..монголд учраа олцон,бэлэн кэмп,заводтой компанид өгөлгүй жинхэнэ үлгэрийн баатруудад өгсөн шд

    Хариулах
  • 202.126.88.47
    2020/09/02

    АН замыг маш хурдан тавиад бсан. Тахлын үе саад болоод бгаа юм болов уу. Мэдэх юм алга даа. Дээр нь манай Оркууд чухам би л зам барьчихна. Ху жаа нараар бариулахгүй гээд орилоод бсан. Тэд маань бас хааччихав аа.

    Хариулах
  • 202.9.40.165
    2020/09/02

    Стратегийн ач холбогдолтой энэ замын байгуулалтыг удаашруулсан гол шалтгаан, тендер зохион байгуулсан явцад тодруулга хийж, зохих хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр тусмаа хуучин замыг яаралтай хуулсан нь маш хорлолтой байгааг анхаарах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.126.89.97
    2020/09/02

    Дарханы зам бол Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий маш онцгой объект, энэ замыг там болгож, сэтгэлийн хөдөлгөөнөөр тооцоо судалгаа муутай, мэргэжлийн бус сайд нэртэй СААД мануухай нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж хорлосон асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэж шалгах хэрэгтэй.

    Хариулах
    • 122.201.24.131
      2020/09/03

  • 192.82.68.22
    2020/09/02

    Дарханы замыг там болгосон, тендерийг будлиантуулсан ЗТХЯ- ны хуучин сайд нь шагнуулж Их хуралд дахин дэвшээд ялсан биз дээ. Хариуцлага тооцохгүй юу, ЕС- аа. АТГ яагаад дуугүй бнаа, мөн шинэ нисэхийн удирдлагуудын мөнгө угаасан фактуудыг нотлон нийтэлсээр байхад яагаад бүгд дүлий дүмбэ гүлдийнэ вэ???!!!

    Хариулах
  • 66.181.176.138
    2020/09/02

    en tender deer awilgiin hereg yrigdaad l tegeel nam daraal haytsiishde tv-r neg hoyr garaal tegeel suraggui odson shde boon suljee awilgal

    Хариулах
  • 202.126.89.175
    2020/09/02

    Авилгал аваад чадалгүй компануудад өгсөн байна манай тал болон засгийн газар

    Хариулах
  • 103.57.93.129
    2020/09/02

    Энэ зам дээр гадны хүмүүстэй явсан чинь ичиж үхэхээ шахсан. 200 км замд яагаад ганцхан экскаватор ажиллаж бгаа юм, яагаад бүгдээрээ шороо бгаа юм нүүр хийх газаргүй болгосон доо

    Хариулах
  • 66.181.182.75
    2020/09/02

    за за энэ жил бол будаа.

    Хариулах
    • 203.91.115.52
      2020/09/03

      Үнэн

  • 64.119.16.203
    2020/09/02

    salbar n said zasgiin gazariin terguun 2 l hariutsalagaa huleemeer bn

    Хариулах
  • 64.119.16.203
    2020/09/02

    Ter ueiin zam teevriin said hen bsan iig mongol hud ali hediin martsan bgaa haha

    Хариулах
  • 202.126.90.22
    2020/09/02

    Монголын компаниуд тавьж чадна гагцхүү хахууль аваад хулхи байсанч хүлээгээд авчихдаг төрийн албан хаагчдаас болоод хөгчихгүй байгаа юм.

    Хариулах
  • 202.126.88.132
    2020/09/02

    tender awch ugultssun humuus huuchin zam teewerin said bsan Enhkamgalaas hurungiign garguul

    Хариулах
    • 64.119.16.203
      2020/09/02

      hariutslaga tootsdog nogoo Khurelsuh said ygaad dugrahgui bna zasgiin gazar uuchlalt guih yos zui bh estoi

  • 59.153.115.82
    2020/09/02

    Төмөр замаа тавьж чадаж байхад авто замаа өөрсдөө тавьж чадна шүү дээ МАНыхаан хятадыг шүтэж өөрсдөө хэдэн төг унагаахаа бодож байхаар монголчуудаа ажилтай болгоочээ

    Хариулах
    • 122.201.22.19
      2020/09/02

      Монгол компани үнээ голоод олдоогүй! гэж бичсэн байна шүү дээ!

  • 202.72.245.207
    2020/09/02

    Еээвэнгийн 2 тал буй бгаасай хүн чанартай хүн бхл аз жаргал

    Хариулах
  • 112.167.144.17
    2020/09/02

    Замын мэргэжилтэн технологи байхад ажлыг манай тал гүйцэтгэх замын шилдэг мэргэжилтэн гаднаас

    Хариулах
    • 202.9.40.160
      2020/09/02

      эсто гээд монголын мундаг компани эрэлхэг зоригтойгоор ганцаараа өөрийн авсан замаа тавьж багаа шүү.дан монголын залуу инж eнe рүүд цуг ажиллахад сайхан байлаа.тун удахгүй 61 -н гарам өнгөрөөд дуусах гэж байгаа эмээлт рүү салдаг тойргоос