Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.02/ 08.00 цагаас хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар тэргүүн дэд дарга П.Одонбаатарыг томилсон байна. Түүний хувьд нэг сар орчмын өмнө Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилогдсон юм.
П. Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга, 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан нэгэн.
Хуулийн дагуу дараагийн Тагнуулын ерөнхий газрын дараагийн даргыг томилохдоо Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанаар томилно. Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх зохицуулалттай. Мөн Тагнуулын байгууллагын тухай хуулиар шинэ дарга нь 14.6.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол тэдгээрийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 14.1, 15.2-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжлэх зохицуулалттай.
Дашрамд дуулгахад П.Одонбаатар улсын манлай уяач цолтой юм. Түүний хурдан хүлгүүд улс, аймгийн наадамд олон удаа түрүүлж, айрагдсан удаатай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
94.111.82.128
Манлай учаас гэнүү ингээ л балайраад эхлэх юм даа
Хариулах203.91.115.50
Тагнуулийн ыайгууллагад олон жил ажилласан мэргэжлийн хүн б.болох байх аа.ямартай ч гадаадад шоронд бсан хүнийг гаргаж авчраад генерал цол өгч тавиагүй л юм б.
Хариулах107.77.241.50
Manlai uyaach ni ch u ve dee
Хариулах202.55.188.91
Энэ залууг яг зөв томиллоо ямарч бсан эх орноо зарахгүи
Хариулах