Хотын даргаар 1.5 жилийн ажиллахдаа эрс шийдэмгий зоримог шийдвэр гарган, эрч хүчтэй ажиллаж, сүүлийн 20 жил дээр дооргүй хэлж, ярьж, чамгүй их хөрөнгө зардал гаргасан ч шийдвэрлэж чадаагүй ирсэн Улаанбаатрын утааг бууруулж чадсанаараа үе үеийн Хотын дарга нараас ялгарч, нийслэлийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Амарсайханыг нийслэлчүүд төдийгүй Монголчууд сайн мэддэг болсон.
Тэгвэл түүний хийсэн ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх, пиарын ажлыг хариуцан ажиллаж байгаа Ц.Мөнхбаатар гэдэг энэ бор залууг тэр бүр хүмүүс танидаггүй байх.
С.Амарсайхан хотын даргаар сонгогдсон даруйдаа 2015 оноос хойш өөрийн хэвлэлийн асуудлыг хариуцан ажиллуулж байсан Ц.Мөнхбаатарыг Хотын хэвлэлийн даргаар томилсон аж.
Нийгмийн ухааны багш, сэтгүүлч мэргэжилтэй Ц.Мөнхбаатарын хувьд телевиз, сонин, сайтад хөтлөгч, редактор, нийтлэлч, сэтгүүлчээр 14 жил ажилласан, Монголын Сайтын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хэвлэл мэдээллийн салбартаа танигдсан, сэтгүүл зүйн туршлагатай нэгэн.
Түүнийг таниж мэддэг сэтгүүлчид дарга төлөв зантай, даргын хэнээ тусаагүй гэж хэлдэг нь учиртай. Хотын хэвлэлийн даргаар ажилласан 1.5 жилийн хугацаандаа хэвлэлийн салбарынхантайгаа ойлголцон хамтран ажиллаж, Хотын бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх, Хотын даргын цаг наргүй их ажлыг иргэдэд таниулах үйл хэргийг чамгүй сайн удирдан зохион байгуулж ажилласан ч “би тэгсэн, би ингэсэн” гэж өөрийгөө дөвийлгөж байгаагүй гэнэ.
Тэрээр “Нийслэлийн мэдээ” гэх фэйсбүүк пэйж хуудсыг өөрөө хөтөлж, Хотын дарга асан С.Амарсайхантай хамт шөнө өдөргүй лайв хийж явдаг байсан ч өөрөө тэр бүр ил гардаггүй байв.
Хотын дарга асан С.Амарсайханыг УИХ-ын гишүүн болсны дараа түүний хэвлэлийн даргаар ажиллаж байсан Ц.Мөнхбаатар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргын үүрэгт ажлыг өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгчихөөд төрж өссөн баруун аймаг руугаа амраад явчихсан гэдэг.
Хийх ёстой ажлаа чимээгүйхэн, өндөр үр дүнтэй хийчихдэг, тэр бүр олон нийтийн хараанд өртөөд байддаггүй пиарчиныг танилцууллаа.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.75.127
Өөрийнхөө тухай тултал бичнэ гэж энэ шд
Хариулах103.212.116.48
nowshin gardas
Хариулах103.212.116.48
Hun gutgegch novshdoo
Хариулах