News Paparazzi:МАН Ерөнхийлөгчийн захиасыг биелүүлэх бололтой.

Moderator
2020/08/28

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны зарим  гишүүн болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвртээ гарч байгаа аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүй" гэдгийг хэлж байсан удаатай.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна