Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нь өнгөрсөн долдугаар сарын 10-нд буюу улсын их баяр наадмын үеэр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлж байсан билээ.
Тухайн үед БГД-ын Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал шат шатны холбогдох байгууллагад хандсанаар түүнийг ажилд нь эгүүлэн томилох, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарын гаргасан Б/34 тоот тушаалыг хүчингүй болгох шийдвэр гарсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл Л.Төмөрбаатар нь энэхүү шийдвэрийг биелүүлээгүй учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 07 дугаар сарын 23-нд Нийслэлийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд /Хариуцлага хүлээлгэх/ албан тоот хүргүүлсэн байгаа юм.
Энэхүү албан тоотод дурьдсанаар Ө.Батжаргалыг БГД-ийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсний дагуу НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарт шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй аж. Иймд зөрчлийн хэрэг үүсгэн Л.Төмөрбаатарт хуульд заасан хариуцлага хүлээлгэж нэн дариу хариу өгөхийг шаардсан.
Тиймээс хууль, шүүхийн шийдвэрээ биелүүлдэггүй энэ мэт нөхдөд хариуцлага тооцож, нэр цэвэр залуу, боловсон хүчнээр төрийн албыг удирдуулах нь зүйтэй болов уу. Үүнийг ч мөн адил Нийслэлийн засаг даргын албан үүргийн гүйцэтгэгч Ж.Батбаясгалан та анхааралдаа авахыг хүсье. Түүнчлэн тун удахгүй 2020 оны орон нутгийн сонгууль болно. Үүнтэй холбоотой хар цагаан пиар хөврөнө. Сөрөг хүчин болон нам эвслүүд энэ мэт хууль дүрмээ биелүүлдэггүй хурган дарга нарын фактаар улс төр хийх нь тодорхой. Тиймээс Ж.Батбаясгалан та том толгойтой хурган дарга НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарт хариуцлага тооцох цаг нь болжээ.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
66.181.161.38
Энэ нэг хахууль өгөөд л явдаг амьтанг авилга авсан дарга нар нь солино гэж байхгүй ээ
Хариулах202.126.88.196
Энэ Төмөрбаатар мөнгө өгсөн эмнэлгийг эхний байранд оруулдаг гэжуга. Жинхэнэ Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг гутааж бгаа нөхөр шүү Сайд анхаарна биз
Хариулах124.158.93.130
Хууль Шүүхийг үл хүндэтгэж авилга ашиг ёонирхолын зөрчилтөй энэ хүнээ үтэр түргэн арга хэмжээ авч хуулиа сахихтун Ерөнхий сайдаа
Хариулах