БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх мэдээлэл хийлээ.
Тэрээр “Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан сурагчид суралцах тооцоо судалгаа байна. Үүнээс бакалаврын төвшинд 120 мянга орчим оюутан суралцахаар байна.
Цар тахлын нөхцөл байдалтай энэ үед их дээд сургуулиуд танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр хичээл сургуулийн үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулиуд дараах бэлтгэл ажлыг ханган ажиллах хэрэгтэй.
-Оюутны элсэлт, хичээл сонголт цахимаар хийгдэх.
- Их, дээд сургууль, коллежийн лекцийг есдүгээр сарын 1-нээс цахимаар эхлүүлэх бөгөөд аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн танхимаар семинар лабораторийн хичээлийг явуулахаар болсон. Онолын хичээлийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийн хичээлийг 20-40 хүртэлх оюутантай явуулахаар зохион байгууллаа.
-Сургуулиас сургалтын хөтөлбөрийн агуулгыг алдагдуулахгүй, оюутан сурагчдад ойлгомжтой байх тал дээр анхаарч цахимаар видео контент бэлтгэх.
-Танхимын сургалт зохион байгуулахад УОК, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг өндөр хэмжээнд дагаж мөрдөнө.
-Анги танхим, дотуур байр орчмыг халдваргүйжүүлэх ажлыг хийнэ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12 мянга гаруй оюутныг хүлээн авах бэлтгэлийг хангасан. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 11 мянган оюутныг хүлээн авна. Дотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хүлээн авна"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна