News paparazzi: ​Нэг тэрбумаар үнэлж, ИНЕГ-т шилжүүлсэн гэх “Ланд 200” автомашины асуудлыг АТГ шалгаж эхэлжээ

Moderator
2020/08/24

Үндэсний Аудитын газрын дэд дарга О.Тэнгис “Албан хэрэгцээний Ланд 200 маркийн автомашиныг 900 сая орчим төгрөгөөр авсан зөрчил байгаа” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Ланд 200 маркийн автомашины тухайд манайд 200 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Иймээс ямар албан тушаалтан тус машиныг өндөр үнээр авав гэх асуудал олны анхаарлыг татаж эхэлсэн. Харин уг машиныг Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд галын командлагч машины зориулалттайгаар анх авчээ. Нийлүүлэлтийг Японы “Мицибүши” гүйцэтгэсэн бөгөөд Австралийн нисэх буудлын гал унтраах чиглэлээр мэргэшсэн компани тоноглосон юм байна. Улмаар галын тоноглол бүхий Ланд 200 нийт 723 сая төгрөгийн өртөгтэйгөөр нийлүүлэгдсэн аж. Төслийн нэгжээс шинэ нисэх буудлын 150 гаруй машин механизм, 100 гаруй бусад үл хөдлөх хөрөнгийг төслийн гүйцэтгэл дууссаны дараа ИНЕГ-т хүлээлгэн өгсөн байдаг. ИНЕГ-аас уг хөрөнгүүдийг бүртгэлжүүлэхийн тулд хөрөнгийн үнэлгээг дахин хийх шаардлагатай болжээ. Улмаар хөндлөнгийн үнэлгээгээр 723 сая төгрөгөөр нийлүүлэгдсэн мөнгөлөг саарал Ланд 200 автомашиныг 1.1 тэрбумаар үнэлж, ИНЕГ-луу шилжүүлжээ. Ингэхдээ улсын дугаарыг нь дахин солисон байна. Одоогийн шүүлтээр тус машин ИНЕГ-ын нэр дээр гарч ирж байгаа ч тэд хөрөнгөнүүдээ Японы талд хүлээлгэж өгсөн байна.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбат “Төслийн нийт зардлыг хэмнэхийн тулд нэг багц хямдрал үүсгээд, дотор нь хөл дүнгүүд дээр шингээлт оруулж, хасахыг нь хасч, нэмэхийг нь нэмсэн. Японы талтай ярилцаад бусад зохицуулалтын хүрээнд худалдаж авсан” гэж тайлбарласан билээ.

Авилгатай тэмцэх газар уг асуудлыг өмнө нь шалгаж “төслийн тодорхой нөхцөлөөс үүдсэн хэрэг, эрүүгийн хэрэг биш” гэж үзэж хаах санал гаргаж, прокурорт шилжүүлжээ. Харин Үндэсний Аудитын газраас дахин гомдол гаргаж, тэр үеийн албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. 

 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.237
    2020/08/27

    Энхбат бол цөм идээд уучихсан нөхөр ш дээ, С.Баярцогт, Сайханбилэг нарын тавиур шдээ. Авилга өгдөг Солонгос Япончууд нь шалгах хэрэгтэй, 2017 онд улсын комисс хүлээгээд авчихсан болохоор нөгөө нөхдүүд нь аль хэдийн гараад явчихсан. Дэлхийн зах зээл дээр манай шинэ нисэх буудлыг 300сая$ хүрэхгүй дүнгээр барьна. Монгол 700сая$ барьсан. Одоогийн Буянт удаагийн нисэхээс сүртэй томгүй ш дээ. АТГ дарга байсан ЗА яах вэ гээд байдаг нөхөр Энхбат 5н цаас аваад хэргийг нь хаагаад алга болсон ш дээ. Зөвлөх үйлчилгээ хийж байсан компанийн ОНОНТУНГАЛАГ гэдэг нөхөр Энканто хотхонд 700 саяаар байр ээжийнхаа нэр дээр авчихсан, RIVER GARDEN амьдраад байгаа шүү. Наад залууг нь захын нохой гуйлгачин байсаныг нь мэднэ. Энхбатын зарц. 5 жил төсөл дээр ажлаад 700 сая төгрөгөөр байр авдаг бол тэр төсөлд 3000 монгол ажилтан ажилласан гээд байсан, тэд бүгд тийм байр авах байсан байх . 1 ч хүн чадаагүй. Одоо дэлгэсэн дээр нь сайхан шалгаад аваачаад хийх хэрэгтэй.

    Хариулах
  • 45.72.242.254
    2020/08/26

    БЯМБАСҮРЭН ГЭЖ ИНEГ ААС МӨН Ч ИХ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНАА ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАДАГ ГАЗАР БАЙХГҮЙ ЮМ БАЙХДАА ХҮМҮҮС ИДСЭН ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ НЬ БАРИМТААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАТ ГАРГАЖ ӨГӨӨД Л БАЙХЫН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛООД Л БАЙХЫН УЧИР НЬ ХЭНД БАЙНА ......????????????

    Хариулах
  • 45.72.242.254
    2020/08/26

    ЭНЭ ХУЛГАЙЧУУД ИНГЭЖ ИДЭЖ БАЙГАА УЧРААС ТИЙЗНИЙ ҮНЭ БУУРАХГҮЙ БАЙГАА ЮМ

    Хариулах
  • 202.9.47.12
    2020/08/26

    Угаасаа ингэж олон нугалдаг шд.

    Хариулах
  • 150.129.140.2
    2020/08/25

    Ингэж энэ новшнууд улсын мөнгийг хулгай хийдэг арга даа.Хөөрхий ядуус гэр хороололд тал талхан дээр алалцаж байхад лаларууд мөнгийг өвөрөө түнтийтэл идэж ууж бгаа манай хурган дарга нарын өнөөгийн төрх юм даа.

    Хариулах
  • 43.228.130.169
    2020/08/25

    Ланд унахгүй л бол үхлээ юу.Тэр Ландтайгаа явж байгаад онхолдоосой.Шударга бусаар олсон юм хоол болохгүй шүү

    Хариулах
  • 64.119.24.153
    2020/08/24

    шалгах нь зөв яаж ч идсэн байж болно

    Хариулах