News paparazzi: ​Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилж байна

Moderator
2020/08/24

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсны дагуу нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх захирамжийг гаргасан. Иймд өмнөх захирамжийн бүсчлэл, дугаарын хязгаарлалтад орох өдрүүд хэвийн үргэлжилнэ.

2019 оноос эхлэн шинээр оруулсан замын хөдөлгөөний дүрэмд “Бүс” хязгаарлалтын тэмдэгийг, дугаарын хязгаарлалтын эхлэл рүү “Бүс” тэмдэгээр нэвтэрч орсон тохиолдолд “бүсчлэлийн төгсгөл” гэсэн тэмдэгийг зөрж өнгөрөөгүй тохиолдолд жолооч нар дугаарын хязгаарлалттай бүс дотроо зорчиж байгааг жолооч нарт анхааруулж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.53
    2020/08/25

    Анхааруулах биш торгоод байгаа юм биш үү.

    Хариулах