News paparazzi: “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Moderator
2020/08/24

Өнөөдөр /2020.08.24/  10.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  “Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал болно.

"Жаст"-ын Ш.Батхүү нарын зургаан хүнийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж шүүхээс үзэж буй. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг  залилах, эрх мэдлээ урвуулан  ашиглах, хуурамч бичиг баримт үйлдсэн, нотлох баримт хуурамчаар үйлдэх, мөнгө угаах гэмт хэрэгт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлийг урвуулан ашиглах  гэмт хэрэгт, "Алтжин групп” -ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг  нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах мөн залилах гэмт хэрэгт  холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Энэ сарын 5-нд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Алтжин нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг ийнхүү өнөөдөр товлоод байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна