News paparazzi : 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувийн хүүтэй байхаар тооцоолол гаргасан.

Moderator
7 цаг 11 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр, жилийн 11, 12 хувьтай. Монгол Улсад зээлийн хүүг бууруулах чиглэлээр олон тогтоол шийдвэр гарч байсан. 2011 онд УИХ-ын тогтоол гарч, зээлийн хүүг бууруулах, 2014-2016 онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тогтоол гарч байсан.       

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20.5 хувьтай байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 16.3 болж буурсан. Бидний авч буй арга хэмжээний хүрээнд дөрвөн жилийн хугацаанд жил бүр 1 хувиар буурах ингээд 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувийн хүүтэй байхаар тооцоолол гаргасан. 

Мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглаж банкны үйл ажиллагааны зардлыг бууруулна. Монголбанк болон Монголын банкуудын холбоотой хамтран судалгаа гаргасан. Зээлийн хүүгийн зардал нийт зардлын 60 хувийг эзэлж байгаа. Үүний ихэнхийг банкуудын татаж төвлөрүүлсэн хадгаламж эзэлдэг. Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг баталснаар хадгаламжийн хүү буурна. Хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх, хугацаатай хадгаламжийн хүү ч тодорхой хэмжээгээр буурна"                                                                                                                                                           

УИХ-ын Г.Амартүвшин: Хадгаламжийн хүүгийн тухайд чөлөөт зах зээлийн зарчмаар явна. Тусгай нөхцөлтэй хадгаламжийг аль болохоор хязгаарлах талаар Монголбанк болон бид нар анхаарлаа төвлөрүүлнэ. Том системийн банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан байх. Бусад банкууд хэвээрээ байх гэж бодож байна. Банкуудын үйл ажиллагааны зардлын тухайд энэ тогтоол батлагдангуут Монголбанк өөрийн хамааралд байгаа зардал шимтгэлээ бууруулна. Үүнийг дагаад арилжааны банкууд шимтгэлүүдээ бууруулах шаардлагатай АТМ, пос машин, гүйлгээний шимтгэлийг буулгах арга хэмжээг дорвитой авна. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүүг 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээгээр бууруулсан. Үүний дараа иргэд болон Монголбанкны зүгээс ч зээлийн хүүг үргэлжлүүлэн буулгах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Банкны зүгээс макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайн байлгах шаардлага тавьж байгаа. Бид цаашид банкны салбараа эрүүлжүүлэхийн тулд эрсдэлийн бууруулъя, эх үүсвэрээ татах зардлыг багасгая, үйл ажиллагааны зардлаа бас тодорхой хэмжээгээр багасгая, банкны системд реформ хийе гэсэн зорилтууд тавьж байгаа. 

 


Сэтгэгдэл (27)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.1
    2020/08/25

    өө хөөрхий бас айн,ингэж үлгэр шаагаад дараа сонгуульд гарна гэж сэтгэж дээ,овоо гарууд шүү

    Хариулах
  • 202.126.89.82
    2020/08/24

    zeeliin huu odoo ch 20% garan huvitai bgaa buuj 16 hursen zuil baihgui bas omno ni zeeliin tuuhgui geheer anhan zeeldegch geed huu buurah bish shiitgej baigaa yum nemdeg iim baij bolohgui shde huu bol huu ter huujin yalgaj chadahgui shde iim sonin bodlogoo l bolijih hereggei shde

    Хариулах
  • 202.126.88.159
    2020/08/23

    Одоо жилийн 20.40 хувийн хүүтэй байгаа шүү . Битгий худлаа үлгэр яриад байлдаа

    Хариулах
  • 66.181.161.52
    2020/08/22

    Сарын 1% гэнээ бас тэгсэн ч жилийн 12% өндөр л байна шд. Бас 2024 оны сонгуулийн шоугаа бэлдчихжээ. Үхэж далд ороод тэр гадаадын банк нь орж ирээсэй.

    Хариулах
  • 202.126.89.79
    2020/08/22

    Hudlaa shde

    Хариулах
  • 202.55.188.81
    2020/08/22

    Худлаа наад нөхдийн заль 2023 оны эцэс энэ бол үлгэр дараагийн сонгууль дөхсөн бна .Ийм л зальтай нөхөддөө ард түмэн минь тэмцсэн шиг тэмцээчээ хэдхэн хүн тэмцээд жагсаад нэмэргүй 2-саяуулаа тэмцэж байж энэ төрийг цэвэрлэж болно

    Хариулах
  • 103.10.22.39
    2020/08/22

    шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг нь энэ дээ луйварчдын

    Хариулах
  • 66.181.161.60
    2020/08/22

    Haa bsan 23 on be.odoo l heregjihgui bol iim yum yriad yahav dee

    Хариулах
    • 66.181.161.29
      2020/08/22

      Тэр чинь зөвдөө хө. Яагаад гэвэл 24 онд сонгуультай. Буулгасан нэр зүүнэ

  • 203.91.115.43
    2020/08/22

    Амьдралаас тасархай хүмүүс юм даа

    Хариулах
  • 192.82.71.150
    0 минутын өмнө

    1 сарын аян энэ тэр гээд л хүүгээ бууруулсан буцаад л нэмэгдсэн байдгийн. Сонгуулийн өмнөх жил нь бууруулах юм бнлдаа

    Хариулах
  • 43.242.243.21
    29 минутын өмнө

    Tsaliin zeel chini odoo butsaad sariin 1.7 huwi bolson shdee. Jiliin 20.4 huwi bgaa.

    Хариулах
  • 69.76.229.35
    49 минутын өмнө

    itgel unemshiltei negcn nuur algadaa dandaa doog togloomnii zandanshafar bol tegjil baidgiim gesen ynztai

    Хариулах
  • 202.126.88.193
    2 цагийн өмнө

    Haha

    Хариулах
  • 202.126.89.74
    2 цагийн өмнө

    Bitgii hudlaa hutsaaaa ta nar yu ch hj chadku bitgii jujig tavi heniig huulaad bnaa Mongoliin ard tumen iim hudalch luiwarchingudad doromjluulaad bj bh gej ter songoson ergvv malnuud n ystoi hohino

    Хариулах
  • 66.181.161.13
    3 цагийн өмнө

    Haana 11,12 bga um. Jiliin hvv n 19.5 bga shvv dee. Hudlaa hutsatsgaah umaa.

    Хариулах
  • 66.181.187.72
    4 цагийн өмнө

    Тэр болтол зээл дуусах юм бна дөө

    Хариулах
  • 203.91.115.47
    4 цагийн өмнө

    Тэхэд нь хүмүүсын цалингийн зээл яг дуусах юм бна кккк

    Хариулах
  • 202.126.90.93
    4 цагийн өмнө

    гадаадын банккуудыг оруулж ирэх нь л зөв

    Хариулах
    • 66.181.161.44
      1 цагийн өмнө

      Яг үнэн

  • 66.181.161.109
    5 цагийн өмнө

    Манайхан мартамхай шүү дээ сонгуулийн өмнөхөн шийдвэр гаргангуут тэгээдл ҮНЭГ шиг хууртагдаад л болоо

    Хариулах
  • 66.181.161.6
    5 цагийн өмнө

    Юун 2023 он вэ...өнөө маргаашгүй сөхөр ч унахаар байхад

    Хариулах
    • 66.181.161.45
      5 цагийн өмнө

      24н оны сонгуулийн шоуоо эхэлж байгаа юм биш үү

  • 183.177.97.70
    5 цагийн өмнө

    Odoo sariin 1.2-1.3% huutei tsalingiin zeeluud garch baigaa. /Tuunees doosh huu baigaa esehiig medehgui / Getel barag 4 jiliin daraa 1.0%-tai boloh yum baina. Ene ih l mundag bolovsruulsan tusul yum baihdaa boduul kkk. Arai ch dee

    Хариулах
  • 64.119.24.193
    5 цагийн өмнө

    yu weeee yuni chin 2023 on bee arai arai hyn huurch bn da araichdew

    Хариулах
  • 59.153.85.123
    5 цагийн өмнө

    Сонгуулийн өмнө л буулгах юм аа даа хөөрхий...Дэлхийд байхгүй зээлийн хүүтэй ганц улс нь Монгол.

    Хариулах
    • 122.201.24.43
      4 цагийн өмнө

      одоо шууд хүү буурвал олон банкууд дампуурна.