УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гишүүн Б.Энхбаяр төрийн өмчит компаниудын талаарх асуудлыг хөндөхдөө: "Санхүүгийн тайлангаар төрийн өмчит 500 орчим компани байгаа ба 15 их наядын хөрөнгө бүртгэлтэй, 1.5 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.9 их наядын алдаа зөрчил илэрсэн байна.
Ашигтай ажиллаж байгаа гэсэн тайлан нь Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт гэсэн хоёр том үйлдвэрийн л ашиг байгаа. Бусад нь ямар байгаа вэ. Бусад улсад төрийн өмчит компанид мэргэжлийн, захиргааны гэсэн хоёр янзын удирдлагыг хослуулж хэрэглэдэг. Манайд бол ганц улс төрийн л удирдлага байна. Боловсрол, туршлага хамаагүй, ямар ч ажлын дөргүй хүмүүс ТӨК дээр захирал болж, улс төрийн томилгоогоор очиж, үргүй зардал гаргадаг.
Өнгөрсөн жил 100 хүрэхгүй хүнтэй төрийн өмчит компани шинэ жилээрээ гала тоглолт зохион байгуулж 40 сая төгрөг зарцуулсан. Ямар ч үйл ажиллагаа, үр дүн байхгүй хэр нь хязгааргүй тансагладгийн нэг л жишээ. Төрийн алба томроогүй, данхайгаагүй гэдгээ харагдуулахын тулд улсын үйлдвэрийн газар гэсэн статус руу шилжүүлсэн. Яг үнэндээ 220-230 мянган төрийн албан хаагчтай. Төрийн албаны зөвлөл 180-190 мянган төрийн албан хаагчтай гэдэг ч улсын үйлдвэрийн газар статусын дор 40-50 мянган хүн бий" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
202.55.188.42
Ene hun zuv ytij bn olnii sonort hurtel sherlene
Хариулах