Баян-Өлгий аймгаас парламентад хоёр дахиа сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхан нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Жол” ХХК-г 100 эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. Мөн тэрбээр Баян-Өлгийд зарлагдсан зам болон барилгын бүтээн байгуулалтын ажлын ихэнх тендерийг тус компаниараа авсан байгаа юм.

Зам, барилга барих, завсарлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Х.Баделхан гишүүний “Жол” ХХК нь зөвхөн 2013 оноос хойш төрийн байгууллагуудаас зарласан 24 тендерт оролцон 16-д нь шалгарч улсын төсвийн 20 орчим тэрбум төгрөгөөр ажил гүйцэтгэжээ. Гэхдээ энэ нь зөвхөн https://www.tender.gov.mn/ сайтад мэдээлэгдсэн ажлууд болно.




Үүнд нь 15 саяын гүүрний засвараас эхлээд найман тэрбумын Аймгийн төвийн хатуу хучилттай 10.4 км автомзамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд багтжээ. Дээрхээс гадна улсын болон орон нутгийн хөрөнгөөр 2019 онд Баян-Өлгий аймагт хийгдсэн замын ажлуудын олонхийг Х.Баделханы “Жол” ХХК авчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас бэлтгэн гаргадаг тайлангийн “Баян-Өлгий аймгийн хөгжил 2019” сэтгүүлээс харвал “Жол” ХХК нь
Гэвч Өлгий хотод тавьсан дээрх замууд маш чанаргүй баригдсан, нэг жил хүрэхгүй хугацаанд эвдэрч, борооны усанд идэгдсэн гэж Баян-Өлгийчүүд орон нутгийн дотоод сүлжээндээ шүүмжилж байжээ.


Иргэдийн сэтгэгдэл

Дүгнэвэл, УИХ-ын гишүүн Х.Баделхан нь Баян-Өлгийд хийгдэх ажлуудын тендерийг жижиг, том гэлтгүй их, бага үнийн дүнгээс шалтгаалахгүй түүдэг аж. “Жол” ХХК нь Х.Баделханыг 2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээс хойш илүү их тендерт оролцож өндөр дүнтэй ажил авсан нь https://www.tender.gov.mn/ сайтад гарсан жагсаалтаас харагдаж байна. Түүнд уг эрх мэдлийг өгөхөд дэмжлэг үзүүлдэг гэх А.Гылымхан нь хамаатан, нэг удмын хүмүүс гэж нутгийнхан ярьдаг билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
66.181.161.95
Ганц замын тендэр ч биш. Барилгын тендэрүүдийг шалгах хэрэгтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга.
Хариулах66.181.161.95
.
Хариулах