Засгийн газрын өчигдрийн /2020.08.19/ хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Бат-Эрдэнийг томилсон. Б.Бат-Эрдэнэ нь 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаад есөн сарын дараа халагдаж байсан юм.
Түүний ажлаасаа халагдсан шалтгаан нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсантай холбогддог. Мөн тэрбээр бага хүүтэй урт хугацаатай уг зээлийн мөнгийг банк бусаар угаасан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлүүдэд өмнө нь гарч байжээ.
Ийнхүү төрийн албаны ёс зүйг зөрчиж ажлаасаа халагдсан Б.Бат-Эрдэнэ дахин даргаар ажиллахаар эргэн ирэв. Ингэхдээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэх том байгууллагыг удирдах гэж буй нь шударга ёсонд үл нийцнэ хэмээн зарим иргэд шүүмжилж байна.
Б.Бат-Эрдэнийн хувьд 1999 онд Улаанбаатар их сургуулийн түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн. Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна