News paparazzi: СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОСОН хүнсний ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦ

Moderator
2020/08/18

Сургуулийн орчинд болон сургуулиас 150 метрийн зайнд доорх хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Мөн ИРГЭД, ААН-ҮҮД сургуулийн орчинд буюу сургуулиас 150 метрээс ойр зайд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байвал иргэн та харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж, мэдээллэх боломжтой.

ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОСОН ЗҮЙЛС:

Ундааны зүйлс

  • Бүх төрлийн согтууруулах ундаа
  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  • Энергийн болон спортын ундаа
  • Өндөг, элсэн чихрээр хийсэн коктейль

Амттан, зууш

  • Хатуу зөөлөн чихэр, шоколад тэдгээрийн орцтой мөхөөлдөс
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Шаржигнуур төмс, чипс, попкорн, давсалсан самар
  • Шаардлага хангаагүй бохь

Боловсруулсан, хагас боловсруулсан түргэн хоол 

  • Хиам, зайдас/утсан нөөшилсөн бүтээгдэхүүн/
  • Бүх төрлийн чанадаг, дэвтээдэг гоймон
  • Тосонд шарсан ширхгийн хоол
  • Транс тос агуулсан бүх төрлийн хоол хүнс орно.

ЭХ СУРВАЛЖ: БГД дэх Мэргэжлийн хянал


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.