ЖДҮХС-аас зээл авсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй, хариуцлага хүлээлгэнэ хэмээн зарлаж байсан МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮ-чид”-ээ хамгаалж албан тушаалаар шагнаж байна. Өмнө нь, ЖДҮХС-аас хоёр жил дараалж, хоёр компаниараа дамжуулан, хоёр тэрбум төгрөгийн зээл авсан Я.Содбаатарыг Шадар сайдаар томилж байсан. Тэгвэл энэ удаад ЖДҮХС-аас зээл авсан Ж.Энхбаярыг ахлах зөвлөхөөрөө томилжээ.Өөрөөр хэлбэл, өөрийн хамараал бүхий "Газар буудай" компанидаа 2017 онд ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авч, олны шүүмжлэлд өртөөд байсан Ж.Энхбаяр У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ирэх дөрвөн жилд ажиллахаар болж байна. ЖДҮХС-аас улстөрчид зээл авсан асуудал бол гэмт хэрэг. Эхнээсээ ч зарим нь ял авч, шийтгэлээ хүлээж эхэлсэн. Харамсалтай нь, заримынх нь толгойг МАН-ын дарга У.Хүрэлсүх “илж”,өнөө л ярьдаг “шударга ёс” гэгчээ мартсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна