Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 74 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 62 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт АТГ-т иргэн, хуулийн этгээдээс 21 өргөдөл, гомдол ирүүлжээ. Үүний 16 нь гэмт хэргийн шинжтэй байсан бол эдгээрийн дийлэнх нь худалдан авах ажиллагаа болон томилгоотой холбоотой мэдээлэл давамгайлсан байна. 110 тусгай дугаарын утсаар 263 дуудлага ирсэний дийлэнх нь төрийн албан хаагчийн хүнд сурталтай холбоотой гомдол байв.
Шүүгч, прокурор зэрэг 23 албан тушаалтны ХОМ-ийг төлөвлөгөөт хяналтаар шалгалт хийжээ. Мөн ашиг сонирхлын зөрчилд хамаарах 33 гомдол, мэдээллийг хянан шалгахын зэрэгцээ төрийн албанд ажиллахаар нэр дэвшсэн 457 иргэний мэдүүлгийг хянажээ.
Эрүүл мэндийн салбарт 2018-2020 онд хэрэгжүүлсэн гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрийн тайланд дүн шинжилгээ хийж байна. Гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгасан бол нийт эрүүгийн 477 хэрэг дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна