“Цэцэрлэгийн бүртгэл цахимаар хийгдэхгүй” гэх мэдээлэл гарсны учир нь энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гарсантай холбоотой байв. Харин эцэг, эхчүүдийн дийлэнх хувь нь хүүхдээ хоёр нас хүрмэгц цэцэрлэгт бүртгүүлдэг. Тийм учир энэ жил хэрхэх вэ гэсэн асуудалтай тэд тулгараад буй нь өвөл хоёр настай хүүхдүүдийн өвчлөлийн хувь өндөр байдаг аж. 3-5 насны хүүхдүүдтэй харьцуулахад дархлаа тогтолцооны систем сул хөгжсөн, ханиад томуу амархан хүрдэг тул хоёр настнуудын ирц ч өвлийн улиралд эрс багасдаг гэнэ.
“Хоёр настай хүүхдүүдийг бодвол 3-4 настнуудад ханиад, томуу тусах магадлал нь багасаж ирдэг. Иймд тэднийг цэцэрлэгт авна, гэхдээ тодорхой хязгаар тавина. Ингэхдээ өмнө жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийг бол заавал авна. Үүний дээр хороо хорины тодорхойлолтоор эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Нэг танхимд суралцах хүүхдийн тоог хатуу тогтоосон тул анги танхимын, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал мэдээж тулгарч байгаа. Бид энгийн цаг үед биш, өндөржүүлсэн бэлэн байдлын горимд, хэрхэн аюул эрсдэлгүйгээр цэцэрлэгээ нээх вэ гэдэг үзэл санааг барьж ажиллах болно.
Энэ тухайд:
Сайд Л.Цэдэвсүрэнгийн наймдугаар сарын 6-ны А/17 тоот тушаалын дагуу уг асуудлыг зохицуулах түр журам батлагдсан. Үүгээр улсын хэмжээнд нэгдсэн байгууллагууд цэцэрлэгүүдээр явж, ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн давхар цэцэрлэгүүд дотроо хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийг ч тусгаж өгсөн. Хүүхдийг өглөө хүлээж авахдаа халууныг нь үзнэ, халуунтай, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдийг нэвтрүүлэхгүй. Анги дотор амны хаалт зүүхгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
54.211.57.3
Манайхан ч живэх байхдаа сайн л сэргүүлэхгүй бол
Хариулах