Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг өөрчлөн батлан шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.Учир нь, энэ заалтаар газар нутгаа харийнханд “алдахаар” эрсдэлтэй нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Иймээс “Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтдийн төлөөллийг оролцуулж, засварлах хэрэгтэй” гэлээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар улс оронд тулгамдсан асуудлыг хэлэлцэж буй. Ийм учраас 6.2 дахь заалтыг өөрчлөх асуудлыг чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулах нь зүйтэй гэж мэдэгдлээ.
Мөн Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Үндсэн хуулиар хулгай хийх боломжийг олгочихлоо. Үндсэн хуулинд “байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч” гэж заасан. Ийм байх ямар ч боломжгүй. Байгалийн баялаг, газар ард түмний хамгаалалтанд байна гэсэн заасан мөртлөө гадаадын иргэнд ашиглуулах боломжийг бүрдүүлчихсэн. Тиймээс “Та бидний эвсэл” энэ заалтыг заавал засварлах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү “Газар, байгалийн баялаг ард түмний дундын өмч л байх ёстой” гэлээ.
Шинэчлэн баталсан Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд дараах агуулга багтсан байна. Шүүмжлэлд өртөөд буй хэсгийг тодоор харуулав.
Монгол Улсын Үндсэн хууль
Зургаадугаар зүйл.
1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./
3. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.
4. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.
5. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна