News Paparazzi: ЕБС-ийн хичээлийн хуваарь энэ долоо хоногт гарна

Moderator
2020/08/17

Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 өвөлжилтийн бэлтгэх хангах тухай захирамжийн хэрэгжилтийн асуудлаар хуралдаж буй НИТХ-ын өнөөдрийн /2020.08.17/ хурлаар сурагчдын автобусны талаар болон энэ долоо хоногт ЕБС-ийн хичээлийн хуваарь гаргах ажлын талаар товч мэдээллийг албаны хүмүүс мэдээллээ.  

Сургуулийн автобусыг энэ сарын 10-20-ны өдрийн хооронд тээврийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа бол танхимын хичээл есдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Нэг ангид 20-оос дээшгүй хүүхэд  танхимаар хичээллэнэ. 

Харин сурагчдын автобусны тоо энэ жил нэлээд нэмэгдэж,  ЕБС-ийн 87 сургуулийн 135 болон 168 тээврийн хэрэгсэл хамрагдах аж. 

Өнгөрсөн онд хүүхдийн 40 автобус явуулсан нь өдөрт тухайн автобусаар 3,000 орчим хүүхэд зорчсон тооцоолол гарсан байна. Харин энэ жилийн хувьд, есдүгээр сарын 1-ны өлөртэй зэрэгцэж хэрэгжүүлж чадахгүй ч сурагчдын автобусны чиглэлийн асуудлаар тусгайлан энэ долоо хоногт ярилцахаар төлөвлөөд байгааг хурлын үеэр мэдээллээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна