Дэлхий нийтийг цочроож байгаа КОВИД-19 халдварт өвчлөлийн хоёр дахь давлагаа эхлэх магадлал өндөр байгаа энэ үед Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр ХӨСҮТ-д ажиллалаа.
Энэхүү ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн барилгын засварын ажлыг хурдасгах, КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах орны тоог нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж буй тусгаарлах өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах, агааржуулалтын системийг бүрэн ажиллуулах болон эмнэлгийн ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгах талаар үүрэг, чиглэл өглөө.
ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн засвар дууссанаар КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө 60-аар нэмэгдэнэ. Түүнчлэн тус төвийн лабораториудыг шинэ барилгад төвлөрүүлснээр тусгаарлах өрөө 66-аар нэмэгдэнэ.

Иймд ХӨСҮТ-ийн лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай нэмэлт хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд тусгуулснаар ирэх аравдугаар сард тус барилга ашиглалтад орох юм.
Эх сурвалж: ЭМЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна