News Paparazzi:МИАТ ХХК-аас хоёр ихэрт насан туршдаа МИАТ-ийн онгоцоор үнэгүй нисэх эрхийн бичиг гардууллаа.

Moderator
2020/08/13

Стамбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд 42 настай эмэгтэй амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр ихрүүдийн тусгаарлалтын хугацаа дуусч, ХӨСҮТ-өөс ЭХЭМҮТ рүү шилжиж байна. МИАТ ХХК-аас хоёр ихэрт насан туршдаа МИАТ-ийн онгоцоор үнэгүй нисэх эрхийн бичиг гардуулсан юм.

Монгол Улсын хэмжээнд жирэмсэн эх онгоцонд төрсөн нь хоёр дахь тохиолдол ажээ. Онгоц хөөрөөд өндөр авсны дараа нислэгийн багийнханд жирэмсэн эх өвдөөд байна гэдэг мэдээлэл авсан байна. Тэр үед онгоц буухад хүндрэлтэй байсны улмаас нислэгийн багийнхан нислэгээ үргэлжлүүлэхээр болжээ. ОХУ-ын Сочи хотын дээгүүр нисч байхад анхны охин мэндэлж, 10-аад минутын дараа хоёр дахь охин мэндэлсэн байна.

Нислэгийн багийнхан хоёр ихэр охиныг их азтай гэдгийн онцолж байсан юм. Тодруулбал, тусгай үүргийн онгоцонд хоёр эх баригч, эмч, олон эмнэлгийн ажилтнууд явж байсан байна. Тэр бүрэлдэхүүн тусалж, эрсдэлээс хамгаалжээ. Ихрүүдийг эх барьж эмчилсэн эмч нарын бүрэлдэхүүнд МИАТ ХХК-аас талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.