Коронавирусний цар тахлын улмаас санхүү, эдийн засгийн хүндхэн хямралтай тулгараад буй энэ үед Бейрут хотын боомтод дэлбэрэлт болсон юм. Үүний дараа сөрөг хүчин дэлбэрэлттэй холбоотой мөрдөн байцаалтын явц удаашралттай байгаад оршин суугчид бухимдаж буйг ашиглаж, “уур хилэнгийн өдөр”-ийг зарласнаар Ливанд үүссэн хүндхэн нөхцөл байдал улам даамжирчээ. Нийслэл хотод эмх замбараагүй байдал хоёр дахь өдрөө дараалан намжаагүй бөгөөд идэвхтнүүд яамдын байр руу нэвтрэн орж, үймэн самуун дэгдээж, бичиг баримтуудыг нь хаяжээ. Эсэргүүцэгчид төрийн эрх мэдэлтнүүдийг огцрохыг шаардаж байгаа бөгөөд Диабын ард түмнийг тайвшруулах гэсэн оролдлого үр дүнд хүрээгүй байна.




Технократ үзэлтнүүдээс бүрдсэн Засгийн газар нь огцорч буйг Ливаны Ерөнхий сайд Хасан Диаб даваа гарагт мэдэгдлээ.
“Авлигын тогтолцоо Ливаны төрөөс хүчтэй болжээ” хэмээн тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Ийм алхам хийснээр улс төрийн дотоод асуудлыг зохицуулах үүд хаалга нээгдэнэ гэдэгт найдаж байгаагаа тэрбээр мөн дурджээ.
Технократ үзэлтнүүдээс бүрдсэн Засгийн газар Ливанд амжилт олсонгүй гэж “Al Akhbar” сонины тоймч Ибрагим аль-Амин үзэж байна. “Диабын Засгийн газар огцорч буй нь улс төрийн тавцанд хүч сэлбэгдэх нэг шалтгаан болж магадгүй юм. Дараагийн удаад ямар ч тохиолдолд эвслийн Засгийн газар байгуулагдана гэдэг нь тодорхой” хэмээн тэрбээр ярьжээ.
Нэгдүгээр сарын 21-нд байгуулагдсан технократуудын Засгийн газарт 2 дугаар сарын 11-нд итгэл хүлээлгэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна