News Paparazzi:А.Амбасэлмаа:611 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Эмчилгээнд байгаа нэг хүний биеийн байдал хүнд байна.

Moderator
2020/08/04

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  Наймдугаар сарын 3-ны өдөр 611 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Долдугаар сарын 15-нд Сөүл-УБ, 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Монгол батлагдсан 293, эдгэрсэн 230 хүн байна. ХӨСҮТ-д 63 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, тандалт, хяналтад байна. Одоогийн байдлаар 3 хүний биеийн байдал хүндэвтэр, НЭГ хүний биеийн байдал хүнд байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна