Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Баярсайхан нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих, Г.Тогтохбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих, Л.Чинбатад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох, Д.Ганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Мөн Б.Цэндсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих, М.Болортуяад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 120 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сун Гуан Чинд 2 жил хорих, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Ц.Энхтунгалагт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан юм. Харин Б.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд, М.Болортуяад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, зүйлчлэл өөрчилсөнтэй холбогдуулан 120 сая төгрөгөөр торгох ялыг 20 сая төгрөг болгосон аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, Г.Тогтохбаатарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 10 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
66.181.185.216
Цэндсүрэн маш харамсалтай юм аа Мэдлэг чадвар өндөр мундаг бүсгүй Эрхүүд хамт нэг дор хэдэн жил цуг байсан. Ямарч муу юм хийхгүй л хүн дээ Бурхан минь Чухам яагаад ийм балай юманд орчих дог байна аа. Хүн хэрэгтэй газраа л байх юм байна Энэ хүн бизнес хийгээд явж байх байсан Маш их харамсаж байна Цэндээдээ М Д найз нь
Хариулах66.181.167.246
мөнгөний төлөө гадныхантай хуйвалдаж эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж бодоход ял нь арай л хөнгөн үү
Хариулах202.126.90.156
Harin tiimee Manai ene shuuhiihen gj hugiin novshnuud bhiima
202.55.188.38
Poker chin
Хариулах66.181.161.28
Шийтгэх гэж шагначих юм байна л доо их мөнгө хөрөнгөтэй хүнд хэдхэн жил амарчихаад гарч ирээд насаараа гударна шүү дээ