News Paparazzi: УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн шүүх хурал энэ сарын 31-н хүртэл хойшиллоо

Moderator
2020/07/28

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлогдлоо.

Б.Ундармаа өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авжээ. Уг өмгөөлөгч хавтаст хэргийн  материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хойшлуулсан байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг 2020 оны долдугаар сарын 31-ний 12:00 цагт хийхээр болжээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.79
    2020/08/10

    Хөрөнгийг хураа Яллах 10жил гүйцээ

    Хариулах
  • 223.39.190.183
    2020/07/29

    Ene bird xezeech xanaj tsadahgvi

    Хариулах
  • 202.126.90.141
    2020/07/28

    Ёо бас нэг хулгайч луйварчин шулмас гарч ирээд байгаа юмуу Шунал нь шулам болгосоор байх Өрөвдмөөр болдоо тэр нүүр банны цаана хэн бэ Аймаар юм

    Хариулах